Өмнөд Солонгосын хамгийн эртний АЦС- ын тогоонд цахилгааны тэжээлийн системд гэмтэл гарсан тул түр зогсоогоод байна. Гэсэн ч 1978 онд байгуулагдсан Кори АЦС-д цацрагийн хаягдал гараагүй байна. “ Станцыг цахилгаанаар хангадаг системд эвдрэл гарсан” гэж KЕРСО компаний төлөөлөгч мэдэгдэв. Түүний ярьснаар тогоог ням гаригаас өмнө засварлаж амжихгүй гэж мэдэгджээ. Энэ хугацаанд эвдрэлийг зассаар байх ажээ. Японд З-р сард болсон хүчтэй газар хөдлөлтөөс болж “Фукусима-1” АЦС  дээр нилээд хүчтэй осол гарснаас улс орнуудын эрх баригчид цөмийн эрчим хүчний аюулгүй байдалд онцгой анхаарлаа хандуулдаг болоод байна.