Ливийн болон бусад орнуудын хямралыг зохицуулахад хүчний аргаар бус улс төрийн яриа-хэлэлцээгээр зохицуулж байх нь зүйтэй гэж  Хятадын Санье хотод болсон БРИКС /Бразиль, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ /дээд хэмжээний уулзалтаар гаргасан Тунхаг бичигт тэмэдэглэжээ. Баримт бичигт  Ойрх-Дорнодын, Хойд  болон Баруун Африкийн бүсүүдэд  байдал түгшүүртэй байгаад сэтгэл зовниж байгааг илэрхийлсэн байна. БРИКСийн орнуудын тэргүүнүүд улс орон бүрийн  тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг  хүндэтгэх шаардлагатай байна гэж  мэдэгдэл хийжээ. Дээд хэмжээний уулзалт дээр улс орнуудын санхүүгийн хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Улс орнуудын хооронд үндэсний валютаар харилцан зээл олгох тухай хэлэлцээнд хүрлээ. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: БРИКС ийн дээд хэмжээний уулзалтын чухал үр дүн нь үйл ажиллагааны  ирээдүйтэй төлөвлөгөөг баталсан явдал юм –гэв. Энэхүү төлөвлөгөөнд “их хорьтой” харилцан ажиллагааны хүрээнд болон бусад илүү идэвхитэй иргэний нийгэмлэгүүдийн бүтцүүдтэй эдийн засгийг хөгжүүлэхэд хамтран ажиллах санааг оруулсан байгаа. Медведевын мэдээлснээр Орос улс нь уулзалтан дээр нилээд хэдэн санал санаачлагыг дэвшүүлсэний дотор шинэтгэлийн салбарт хамтран ажиллах тухай юм. Түүнчлэн Орос улс Японд болсон техногены сүйрэл мэт онцгой  байдлын тохиолдолд олон улсын механизмыг байгуулахыг санал болгов. БРИКС-ийн жил тутмын гуравдахь удаагийн дээд хэмжээний уулзалт нь “тавын” бүрэлдэхүүнтэй , ӨАБНУ нэмэгдэн анх удаа хуралдлаа. БРИКСийн дараагийн ээлжит хуралдаан 2012 онд Энэтхэг улсад болно.