Японы “Фукусима-1” АЦС-ын оператор ТЕРСО компаниос 133 тэрбум долларын алдангийг нэхэмжлэж магадгүй байна. Тухайлбал, цацраг идэвхитэй усыг  далайд юүлснээс болж  хөрш орнуудаас гомдол ирж болох юм.  Лхагва гаригт мэдэлснээр  Фукусима мужийн эргээр цацраг идэвхжилтийн хэвийн хэмжээ урьдынхаас илүүд хүрчээ. “Фукусима-1 АЦС- ын бүсээс 30 км зайтай далайн усанд  цацраг идэвхижилт йод-131 хэвийн хэмжээнээсээ 2,2 дахин илүү байжээ. Энэ нь сүүлийн хорь хоногийн хугацааны хамгийн их өндөр үзүүлэлт байсан ажээ. Үүнтэй холбогдуулан Хятад улс нь Япон улс цөмийн станцын тогоог хөргөхийн тулд усыг далай руу  юүлэж байгаад түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Хятадын Төрийн зөвлөлийн  Ерөнхий сайд Вэнь Зябао Японы Ерөнхий сайд Наото Канотой утсаар ярилцахдаа хоёр орны экологийн асуудалд хүчтэй нөлөөлөх энэхүү үйл ажиллагааг хамгийн нухацтайгаар  тооцож үзэхийг  шаардсан юм.Сеүлд цацраг идвэхжилт улам муудаж буйд түгшиж байна. Үүнтэй холбогдуулан мягмар гаригт Пусаны ойролцоох Коригийн АЦС дээр цогцолбор сургалт явуулав. Түүнд хэдэн зуун цэргийнхнээс гадна цагдаагийн хүчнийхэн мболон галын албаныхан оролцжээ. Тэд өөрийн 21 АЦС тооцон, хэрэв японы АЦС дээр гарсан сүйрэл тохиолдовол сургамж болохоор  сургуулилтыг хийв. Японы хортой усыг далайд юүлэхтэй холбогдуулан Оросын Алс-Дорнодод цацраг идэвхижилтийн хяналтын анхааралд номхойн далайн/ улаан загасны төрөл/ лососийн үржүүлэгийн  аж ахуй байна. Одоогийн байдлаар оросын  хорио цээрийн алба энэхүү загасыг Алс-Дорнодод барихад хатуу шаардлага тавих шалтаг үгүй  юм гэж үзэж байна. Гэсэн хэдий ч аяны шувуунд хяналт ттавьж эхлээд байна. Тухайлбал, ангийн улирал эхдэхийн өмнө Японы арлуудад өвөлжөөд ирсэн нугаснууд шинжилгээнд ороод байна. Түүнчлэн, Японы хүсний бүтээгдэхүүний цацраг идэвхжилтэд  болон тэндээс  ирсэн зорчигчдыг хяана үзэж байна. Цацрагийн хортой байж мэдэх Хятадын хүнсний бүтээгдэхүүнийг мөн шалгаж байна.“Фукусима-1” АЦС- ын осол нь японы цөмийнхөнд олон улсын цөмийн хэмжигдэхүүнээр дээд цэг буюу 7 баллыг өгөөд байна. Үүний өмнө дэлхийн цөмийн станцын түүхэнд 25 жилийн өмнө гарсан  Чернобылийн  осол ордог ажээ. Аюулын долдугаар түвшин гэдэг нь нгилээд хэдэн үзүүлэлтээр хэмжигддэг байна. Тухайлбал, тогооны бүсийн хүчтэй гэмтэл, хүний цацрагийн хордолт, хүн амын  эрүүл мэндэд болон байгаль орчинд  цацраг идэвхитэй хүчтэй  нөлөөлсөн байдал. Япон дахь цацрагийн хаягдал нь чернобылийн бохирдлын 10 хувиас даваагүй байгаа ажээ. Бусад өөр үзүүлэлтүүдээр ч гэсэн “Фукусима” долоо дугаар шталалд хүрэхгүй байна. ЭНэ тухай мягмар гаригт  МАГАТЭ гийн төлөөлөгч Денис Флори “Фукусима-1”АЦС- ын  осол Чернобылийнхаас тэс өөр тул энэ тухай харьцуулж ярихын хэрэггүй гэж мэдэгдэв. Японы цөмийнхний харьцуулсан гутрангүй энэхүү бодлогод Росатомын төлөөлөгч Сергей Новиков ярихдаа энэхүү дүгнэлт нь нилээд хэтрүүлсэн байна гээд «Эхлээд аюулыг илт дарж байсан,  харин одоо болохоор хэтрүүлэн нэмж байна. Юуны өмнө энэ нь INES дэлхийн цөмийн станцын шаталбарын зургаад хамааралтай болох байх. Үүнийг манай мэргэжил нэгтэй францын нөхдүүд ч хүлээн зөвшөөрч байгаа юм. Аюултай юм гэвэл аль , аль нь, гэхдээ ихэсгэж багасгаж буй нь бүр ч аюултай» хэллээ. Оросын шинжээчийн үзэж буйгаар японы цөмийн мэргэжилтнүүд олон нийтийн сэтгэхүйг судлан, тэр тусмаа гадаад орнуудын болон тэдгээр орнуудын ХМХ дээр гарч байгаа “Фукусима”-гийн  тухай мэдээллийг  нуулгүй нээлттэй болгохыг шаардаж буйг тооцон энэ бүхнийг хийж байна. Тэгээд ч  долоон баллыг өгчээ.    

Гэрэл зураг