Дэлхийн улс орнуудын болоод, тэр тусмаа Орос улсын  нүүрсний салбарыг технологийн хувьсгал хүлээж байна. Энэ нь эрчим хүчний салбарын шинэчлэлтэй холбоотой юм.  Японд гарсан цөмийн генерацын тулгамдсан асуудал нь энэ салбарын мэргэжилтнүүдийг шинээр нүүрсний ирээдүйг судлахад хүргэсэн юм. Энэхүү түлшний ирээдүйг тавдугаар сард Баруун Сибирийн Кемерово мужид болох Олон улсын нүүрсний чуулганаар хэлэлцэх гэж байна. “Фукусима” АЦС-ын сүйрэл нь  зөвхөн хэдхэн орны цөмийн эрчим хүчний ирээдүйг асуудалд оруулсан төдийгүй тэрээр  эрчим хүчний бусад тээгчүүдийг,  тэр тусмаа нүүрсийг шинээр харахад хүргэсэн юм. Одоо дэлхийн түлш-эрчим хүчний тэнцэлд энэхүү түлш нь зөвхөн хийн түлшинд л байраа тавььж өгч байна. Тэрээр 2-3 дугаар байрыг нефтьтэй хувааж байна. Түүний өндөр хэрэгцээ нь 21 зуунд хадгалагдан үлдэнэ. Ингэхдээ нүүрсний  салбар нь илүү  чанартай болно гэж Оросын эрчим хүчний хөгжлийн сангийн захирал Сергей Панкин ярьлаа.“Фукусима” дээр гарсан осол нь нүүрсэнд нөлөөлөх гэдэг болл юу л бол. Юуны түрүүнд энэ нь түлшийг уламжлалт ёсоор ашиглахаасаас илүү орчин үеийн аргаар ашиглах нь зүйтэй юм. Ойрын ирээдүйд нүүрс нь түлшний жагсаалтаас гарна гэдэг бол огт үгүй юм. Тэр урт удаан хугацаагаар байх болно, ялангуяа өөрийн  нүүрсний нөөцтэй орнуудад   орчин үеийн технологид шилжин ашиглах боломжтой юм. Хятад улсыг л аваад үзье л дээ, тэрээр тус улс нь илүү экологийн цэвэр түлшинд орохоор оролдлого хийсээр байна. Гэтэл цөмийн эрчим хүч хөгжих тусам нүүрсний  хэрэгцээ нэмэгдсээр л байна. Хятад улс ойрын үед түүнээс татгалзана л гэж лав байхгүй. ЕХ-нд  нүүрсэнд суурилсан экологийн цэвэр түлшний төрөлд эрчим хүчний хаягдал ажиглагдаж байна. Тэдгээр орнууд нь нарны болон салхины хүчээр өндөр өртөгтэй эрчим хүчний эх үүсвэр гаргах боломжтой юм» гэж Сергей Панкин хэллээ.Өнөөдөр дэлхийн нүүрсний салбарт  аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх шинэ технологийг нэвтрүүлэх нь 1-рт тавигдаж байна. Гэтэл нүүрс олборлох нь урьдын адил хүнд туссаар байна. Албан бус мэдээллээр нэг тонн нүүрс болгоныг олборлоход нэг хүний амь үрэгдэж байна.  Уурхайнуудад гарч байгаа ослууд  дэлхий нийтээр: Орос, Хятад, АНУ, Латин Америкийн орнуудад ч гарч байна гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн  аж үйлдвэрийн бодлогын байнгын хорооны  дэд дарга Сергей Шатиров ярьж байна. «Ихэнх орнуудад осол , сүйрэл гарсан. Энэ нь нүүрсний  уурхайн боловрсуулалтын асуудлыг улсын хэмжээнд   идэвхи санаачлагатай  хийхийг  шаардаж байна. Ийм жишээгээр  2010 онд  Орос улсад “Распадская” нүүрсний уурхайд осол гарсан» гэж Сергей Шатиров дурсан хэллээ.Распадская дээр гарсан осол  аюулгүй байдлын гурван шатлалын системд шилжихийг шуурхайлсан. Эрсдэлийг багасгахын тулд нүүрснээс метаныг гаргах  шинэ технологийн боловсруулалт нь илүү хурдан явагдаж байна. Яагаад гэвэл хийн дэлбэрэлт л хамгийн  их болдог юм шүү дээ.  Түүнчлэн энэхүү түлдшийн тухай ойлголтыг эрс өөрчлөх нүүрсийг боловсруулах шинэтгэлийн технологийг  Орос улсад  боловсруулаад байна. Энэ тухай Сергей Шатиров ярьж байна. «Нүүрсэнд  гидрогенизацийн процессыг явуулахад синтез-хий гардаг бөгөөд тэр нь эрчим хүчний болон химийн салбарт өргөн ашиглагддаг байна.  Эрчим хүчний салбарт бол хийг шатаахдаа  уурхайн метаныг нэмхэд нэмэгдэл цахилгаан эрчим хүч үүсдэг. Химийн цогцолборт үүний үр дүнд хагас кокс гардаг-энэ нь өндөр чанарын зах зээлд нэн хэрэгцээтэй химийн бүтээгдэхүүн болдог» гэлээ. Оросын эрчим хүчний шинэтгэлийн салбарын анхны төсөл нь “ Сколковын нүүрс” нэр хүртээд байгаа бөгөөд одоо Кемерово  мужийн “Беловская “ нүүрсний уурхай дээр хэрэгжиж байна.Энэхүү төсөлд  нүүрсээр болон халуун түлшээр ажиллах нүүрсний уурхайн дулааны термококсын үйлдвэрлэл, цахилгаан станц зэрэг багтаж байгаа аж.  Шинжээчдийн үзэж буйгаар  21 зуунд нүүрсний бус хий-нүүрсний орд газрыг ашиглах төдийгүй үүний зэрэгцээ нүүрснээс метаныг ялган авч, зөв ашиглах шаардлага урган гарч байна.  Энэ нь 21 зууны нүүрсний хөгжилд гарах шинэтгэлийн нэгэн хувилбар. Түүний хөгжлийн ирээдүйг тавдугаар сард Кемеровод болох Олон улсын чуулган дээр хэлэлцэнэ.