Хамтын  аюулгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ/ нь Ливийн аюулгүй байдлыг энхийн замаар зохицуулахад бэлэн байна гэж  ХНАБГБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа мэдэгдэл хийв. Хоёрдугаар сарын дунд үеэс Ливид  тус улсыг 40 гаруй жил удирдсан Муаммар Каддафийн эсрэг олон нийтийн жагсаал нь сүүлдээ хоёр талын эсрэг зогсох зэвсэгт ажиллагаа  болж хувирсан юм.  Олон улсын байгуулагуудын мэдээлж байгаагаар тус улсад олон мянган хүний амь эрсдээд байгаа юм.  ХАБГБ нь цэргийн  ямар нэгэн ажиллагаанаас татгалзан ливийн хямралыг улс төрийн урсгалд шилжүүлэхийн төлөө байна гэж Бордюжа мэдэгдэв.