Минскэд гарсан халдлагыг зохион байгуулсан байж болзошгүй  хоёр этгээдийг баривчилсан тухай  Белорусын ерөнхий прокурорын газрын орлогч дарга Андрей Швед  сэтгүүлчдэд мэдэгдлээ. 4-рс арын 11-ний өдөр “Октябрьская” метроны өртөөн дээр дэлбэрэлт болсон юм.  Үүнд 12 хүн амь үрэгдэж, 190 хүн шархаджээ. Шведын хэлснээр  сэжиглэгдэж байгаа хоёр хүнийг одоо байцааж байгаа бөгөөд тэд мэдүүлэг өгч байгаа юм.  Ерөнхий прокурорын тэмдэглэснээр метроны дотор байрлуулсан дүрс бичлэгт эдгээр хоёр хүнийг нэг нь том хар цүнхтэй “Купаловская” өртөөн дээр бууж,   “Октябрьская” өртөө рүү  хүзүүвчээр  явахдаа, уг цүнхийг үлдээн аюулгүй зайд очиж зогсон ямар нэгэн үйл хөдлөл хийж буй нь бичигдэж үлджээ”.