Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр БНХАУ-д хүрэлцэн ирлээ.Тэрээр эрчимтэй хөгжиж байгаа орнуудын дээд хэмжээний уулзалтанд оролцоно.  Анх удаа  тавын дээд хэмжээний уулзалт шинэ  бүрэлдэхүүнээр хуралдах гэж байна. Эдгээр нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд болон шинээр  нэмэгдэж орсон ӨАБНУ юм. Ингээд урьд өмнө байсан БРИК , нэг улс нэмэгдэж БРИКС боллоо. Саньянд хоёр өдөр хуралдах энэхүү хуралдааны гол  сэдвүүд - хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, түүний  уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын тавцан дээрх хамтын үйл ажиллагааны асуудлууд байх болно. Түүнчлэн, “тавын”  тэргүүнүүд хүчтэй газар хөдлөлт, цунамид нэрвэгдэж техногены сүйрэлд өртсөн Япон  улсад дэмжлэг туслалцаа үзүүүлэх асуудлуудыг хэлэлцэх аж.БРИКСийн тэргүүнүүд  иргэний дайн гараад байгаа Ливийн байдалд нэгдсэн баримжаа боловсруулахаар төлөвлөж байна. Энэ сэдэвт  гол анхаарлаа хандуулж байна гэж Оросын Дипломатын академийн Дорнын судалгаа, шинжилгээний төвийн тэргүүн Андрей Володин үзэж байна. «Ливи улс нь дэлхийн улс орнуудын нилээд хүнд асуудал болж байна. Энэ орны байдлыг хэлэлцэх шаардлагатай байгаа нь юутай холбоотой байна вэ гэвэл Ливийн мөргөлдөөнөөс болоод дэлхийд хяналтгүй цөмийн зэвсэг ил болон далд дахин тархах аюул өсч байна. Түүнчлэн, хурандаа Каддафитай тэмцэл хийж байгаа “босогчид” хэмээн нэрлэгдэж байгаа тэдгээр хүмүүс лалын улс-төрийн үзлийг ягштал баримтлагчдын хооронд  мөргөлдөөн гарахаас сэрэмжлэх хэрэгтэй» гэж Андрей Володин хэллээ. Хурдан хөгжиж байгаа дөрвөн оронтой  ӨАБНУ нэгдэх болсон нь  чухал юм гэж ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович ярьлаа. «Энэ байгууллага газар зүйн хувьд тэлж байгаа нь тэмдэглүүштэй юм. Энэ бол зүгээр нэг өргөжин тэлж байгаа бус , харин шинэ тив нэгдэж байгаа хэрэг юм. Тиймээс БРИКС –дөрвөн тивийн төлөөлөгчид: Латинамерик, Ази, Европ болон Африк тив. Таван орон ирэх “их хорийн” дээд хэмжээний уулзалтын үндсэн асуудлуудаар  нэгдсэн байр сууриа боловсруулахаар төлөвлөж байгаа юм. БРИКС ийн гишүүн орнуудын   олон улсын асуудлуудаар  урьдчилан боловсруулсан нэгдсэн байр суурь нь “Их хорь”-ийн хуралдаанаас гарах шийдвэрүүдийг илүү нухацтай болоход нөлөөлдөг нь бодитой болсон юм» гэж Аркадий Дворкович онцлон тэмдэглэлээ.