Египтийн Ерөнхий прокурорын газар тус улсын ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг 15 хоног саатуулан хорих тогтоол гаргажээ. Төрийн тэргүүн асаны хувьд засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд оролцогчдын эсрэг  хүч хэрэглэсэн гэсэн хуулийн заалтаар түүнийг байцааж байгаа юм. Мөрдөн байцаагчид Мубарак нь зэвсэг хэрэглэх тушаал өгсөн эсэхийг тодруулж байна. Түүнчлэн түүнийг улсын өмч завшисанд сэжиглэж байгаа аж. Үүний өмнө Мубаракийн хоёр хүүг 15 хоногоор баривчилсан нь авилгатай холбогдуулан болон ЗГ-ын эсрэг жагсаалд оролцогчдыг  дархад шалгаж байгаа юм. Өчигдөр Египтийн удирдагч асан Шарм –эш-Шейхад даралт ихэссэн болон  зүрхний өвчний улмаас эмнэлэгт хүргэгджээ. 2-р сарын 11- нд Египетд тус улсыг 1981 оноос  удирдагчаар ажилласан  Мубарак албан тушаалаасаа огцорсон юм. Үүний өмнө 1-р сарын 25- нд тус улсад ард түмний жагсаал цуглаан болж түүнийг огцрохыг шаардсан юм.