Орос улс,  Хятад улсын  эдийн засгийн болон улс төрийн харилцан ажиллагаа, Ази-Номхойн далайн бүс нутгийн сөргөлдөөнийг зохицуулах, ерөнхий сайд Владимир Путинтэй хир харьцаатай байдаг болон улс орны ирээдүйн талаар эдгээр болон өөр бусад асуудлуудад Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хайнаньд болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Хятадын Үндэсний телевизид өгсөн ярилцлагадаа хариулт өглөө /БРИКС – Бразиль, Энэтхэг, Хятад,ӨАБНУ/.Орос улс Хятад   улсын хоорондын харилцаа нь одоо ид өрнөж байна. Өнгөрсөн онд хоёр орны худалдааны эргэлт  хямралын өмнөх үеийн үзүүлэлтэнд эргэж ирсэн бөгөөд 60 тэрбум долларт хүрчээ. Гэхдээ энэ бол хязгаар биш юм. Дмитрий Медведевын Хятадын ТВ -д өгсөн ярилцлагад хоёр орны бараа эргэлт нь 100 тэрбумд хүрэх боломжтой ажээ.Энд зөвхөн худалдааны тухай ярьж байгаа юм биш. Бид хөрөнгө оруулалтын  хүчтэй хамтын ажиллагаатай улс. Тэр нь төрөл бүрийн салбарыг хамардаг төдийгүй түүний дотор эрчим хүчийг.  Хятад улс нь эрчим хүчний хамгийн том хэрэглэгч, харин Орос улс бол эрчим хүчний маш хүчтэй нийлүүлэгч юм. Түүнчлэн бидэнд  сансар,  атомын цахилгаан станц болон хөдөө аж ахуйн төрөл бүрийн нэгдлүүдийг хөгжүүлэх өндөр технологийн салбарт хамтарсан төслүүд байна.  Орос улсад төвлөрсөн Хятадын шууд  хөрөнгө оруулалттай  2 600 сая болон Хятад улсад оруулсан  Оросын тэрбум орчим хөрөнгө оруулалтуудыг одоогоор төдийлөн бага гэж үзэхгүй байна. Орос улс нь зөвхөн эдийн засгийн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаггүй. Тэрээр Ази-Номхон далайн бүс нутагт энхийг эрхэмлэх үйл ажиллагаа явуулсан, тухайлбал, хоёр Солонгосын сөргөлдөөнийг зохицуулахад тус дэмжлэг үзүүлж байсан. “ Бид энэ бүс нутгийн нэгээхэн хэсэг учраас энэ асуудалд  хойрог хандахын аргагүй юм” гэж Дмитрий Медведев ярьсан юм. Өнөөдөр Орос улс дэлхийн бөмбөрцөгийн  өөр нэгэн талд болж байгаа –Хойд Африкийн  сөргөлдөөнийг зохицуулахаар арга хэмжээнд оролцож байна. Үнэнийг хэлхэд, Ливийн байдал сөргөлдөгч талуудын хяналтаас гарч энхийн замаар энэ асуудлыг шийдвэрлэж болсонгүй гэж Дмитрий Медведев  хэлсэн юм. Энэхүү нөхцөл байдлыг Каддафи ч хянаж чадахгүй байна.Яагаад гэвэл тэрний хийсэн ихэнх зүйлээс гэмт хэрэг гэж үзэж болох  зүйлүүд ч байгаа, тус улсад иргэний дайн ид явагдаж байна. Энэ нөхцөл байдлыг НАТО ч хянахгүй байна, тэдэнд өргөн ажиллагаа явуулах мандат үгүй. Харин агаарын бүсийг тогтоох ажиллагаа нь жинхэндээ бол хүч хэрэглэсэн явдалд хүргэсэн юм. Эцэстээ энэ нь ямарч үр дүнд хүргээгүй л байхгүй юу. Дэг журамд хүрэхийн тулд  олон улсын мандатын дагуу үүрэг гүйцэтгэх хэрэгтэй.Оролцож байгаа бүх талууд тодорхой хариуцлагыг хүлээх ёстой. Тэгээд энд  ливийн ард түмний хувь заяаг шийдвэрлэж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Дмитрий Медведевын ерөнхий сайд Владимир Путинтэй хэр харьцаатай байдаг талаар асуусан юм.” Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бидний хооронд  маш дулаан бүлээн, нөхөрсөг  харьцаа тогтсон гэж Дмитрий Медведев ярьж байна. «Гэхдээ өнөөдөр бид хоёр өөр үүрэгтэй  байгаа: би – улс орны ерөнхийлөгч – Үндсэн хуулийн хэрэгжилтийн найдвартай баталгаа. Харин  засгийн газар  өөрийн ажлаа хийж байгаа: эдийн засаг, нийгмийн  салбартай холбоотой. Миний баримталж буй чиг баримжаа- эдийн засгийн болон улс төрийн шинэчлэл хийх. Бид сүүлийн 20 жил хийж бүтээсэн сайн сайхан зүйлээсээ татгалзах ёсгүй, гэхдээ бид урагш харах ёстой. Манай улс төрийн систем сэвгүй сайхан байна уу,  үгүй юу гэж? Бидэнд өнөөдрийн нийгмийн бүтцийг харуулсан  Үндсэн хууль гэж байна. Бид ирж байгаа  шүүмжлэлд нээлттэй хандах ёстой. Гэхдээ энэ нь бидэнд санал болгож байгаа бүх жорыг дагах ёстой гэж байгаа юм биш , тэгсэн хэдий ч анхааралтай дуустал сонсох хэрэгтэй. Бид бусад улс орнуудын туршлагыг хэрэгжүүлж,  амьдрах  чадвартай эдийн засгийн системийг хэрхэн хөгжиж байгааг ажиглах хэрэгтэй байна» гэж Орос улсын ерөнхийлөгч хэлэв. Дмитрий Медведев ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн сонгуульд оролцохоо үгүйсгээгүй юм. Ингэхдээ энэхүү шийдвэрээ ойрын хугацаанд гаргах бөгөөд ерөнхийлөгчийн сонгууль болох хүртэл нэг жилээс бага хугацаа үлдээд байгаа юм.