«Өмнөд Урал дахь инновацийн өдрүүд»  олон улсын бага хурал өнөөдөр Оросын өмнөд Уралын Челябинск мужид нээгдлээ. Бага хурал гадаадын аль болох олон хөрөнгө оруулагчийн анхаарлыг татах гол зорилготой. Ялангуяа санхүү төдийгүй орчин цагийн технологи олгох хөрөнгө оруулагчид шаардагдаж байна. Эдүгээ Челябинск муж  гадаадаас  оруулсан хөрөнгийн хэр хэмжээгээр тэргүүлж буй оросын таван бүс нутгийн нэг боллоо. 2010 онд бараг 3 тэрбум 500 сая долларын хөрөнгө оруулжээ. Герман, Швейцар, Франц, Финланд, АНУ, Их Британи, Итали, Чех зэрэг улс идэвхтэй хөрөнгө оруулагч болжээ. Энэ нь хөгжингүй аж үйлдвэртэй бүс нутаг билээ. Төмөрлөгийн аж үйлдвэр бүс нутгийн экспортын 90 хувийг эзлэж байна. Одоо Өмнөд Уралын үйлдвэрийн газруудыг идэвхтэй шинэчлэж байна. Гаднаас их хэмжээний хөрөнгө   оруулж, дээд зэргийн технологийг нэвтрүүлвэл шинэчлэл амжилттай болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Иймээс тус муж гадаадын хөрөнгө оруулагчид болон тэдний шинэ технологийг сонирхож байна. Хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах зорилгоор бололцоотой  бүхнийг хийж байна гэж бүс нутгийн засгийн газраас мэдээлэв. Тухайлбал  бүс нутгийн албан татварын хөнгөлеөлт, төрийн баталгаа, мужийн төсвөөс дэд бүтэцэд хөрөнгө гаргах арга хэмжээ тэдгээрийн дотор байна. Хожмын хөрөнгө оруулагчид хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхэд оролцох боломжтой байна. Энэ нь хүрээлэн буй орчиныг хамгаалах, мэдээллийн технологийг нэвтрүүлэхээс эхлээд  шинэ материал, багажийн үйлдвэрлэл хүртэл өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа билээ. Дэлхийд нэрд гарсан хэд хэдэн компани Өмнөд Уралд ажиллаж байна. Нарийн хэмжүүрийн багаж, систем үйлдвэрлэдэг америкийн «Эмерсон» компани тэдгээрийн дотор байна. Тус компанийн төлөөлөгчид бага хурлын хүрээнд мужийн засгийн газар болон Өмнөд Уралын улсын их сургуультай эрдэм шинжилгээний ба инновацийн хөтөлбөрүүдийг дэмжих тухай гурван талын гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөсөн гэж мужийн засаг даргын хэвлэлийн нарийн бичгийн дарга Светлана Доронина «Оросын ду хоолой» радиод мэдээлээд «Челябинск мужийн засаг дарга Михаил Юревич болон  «Эмерсон» компанийн дэд ерөнхийлөгч,Өмнөд Уралын улсын их сургуулийн захирал нар тус баримт бичигт гарын үсэг зурна. Бүс нутгийн эрх баригчид болон бизнес, их дээд сургуулиуд Челябинск мужийн эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор хамтран ажиллахад гэрээний мөн чанар оршино» гэв.Гадаадын дээд зэргийн технологитэй компаниуд үйлдвэрлэлд шууд хөрөнгө оруулах ба багц хувьцааг худалдан авах төдийгүй оросын компаниудын инновацийн боловсруулалтыг сонирхож байна. Бүс нутагт төмөрлөгийн аж үйлдвэр хөгжсөн болохоор төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ технологи, үйлдвэрлэлий хаягдлыг ахин ашиглах арга барил эрэлт хэрэгцээтэй байна. Эд бүхэн экологийн байдлыг сайжруулах үр дүнтэй болно. Өмнөд Уралын улсын их сургуулийн дэргэдэх «Нислэг» техникийн парк дээд зэргийн технологийг боловсруулах томоохон төв болсон. Инновацийн шинэ 28 үйлдвэр төвийн бүрэлдэхүүнд багтдаг. Эдгээр үйлдвэр электроник, машины үйлдвэрлэл, материал боловсруулах технологи, нефть олборлох ба эрчим  хүчний аж үйлдвэр, анагаах ухаан зэрэг салбарт ажиллаж байна. Гадаадын компаниудын оролцоотойгоор инновацийн экологийн  томоохон төслийг хэрэгжүүлж байна. Мөн технологи зэс хайлуулах үйлдвэрийн хаягдлаар өнгөт төмөрлөг үйлдвэрлэх боломж олгож байна. Үйлдвэр үүний зэрэгцээ нэгэн зэрэг эрдэс бордоо үйлдвэрлэх юм. Энэ нь хоргүй хаягдалгүй хосгүй технологи юм. Испани-чехийн OHL ZS компани төслийг сонирхож байна. Урьд Өмнөд Уралд гадаадын хөрөнгө юуны түрүүнд төмөрлөг, машины аж үйлдвэрт оруулж байсан бол одоо Челябинск мужид нарийн технологийн олон төслийг хэрэгжүүлж байна. «Инновацийн өдрүүд» бага хурал эдийн засгийн инновацийн чиглэлд хөрөнгө  идэвхтэй оруулахад тус дөхөм үзүүлнэ.