Их Британиийн  домогт «Битлз» чуулгын гишүүн Жон Леноны захидлын эмхтгэлийг хэвлэлд бэлтгэж байна. Хөгжимчний бэлбэсэн гэргий Йоко Оно, түүнийг нас барснаас нь хойшхи 30 гаруй жилд анх удаа хувийн захидлуудыг нийтлэхийг зөвшөөрчээ. Төрөл төрөгсөд, анд нөхөд, сонины газрууд болон янз бүрийн байгууллага, хуульчдад бичсэн захидлууд номд багтах юм. Энэ номыг гаргах эрх эдлэсэн Little Brown хэвлэлийн газраас мэдээлснээр «эдгээр нь ухаалаг, уянгын сэтгэл догдлуулам захидалууд»  юм. Захидлуудыг он дараалаар нь нийтлэнэ. Олонхи тохиолдолд Ленноны үсгийн хэлбэр,зурсан зургууды нь дууриалгаж дүрслэнэ. Захидлуудыг гол төлөв Йоко Оногийн архиваас авах юм.