Африкийн холбоо гал зогсоох хэлэлцээр байгуулахын тулд зуучидтай хамтран ажиллахыг Ливи улс дахь босогчдоос өнөөдөр шаардав. Сөрөг хүчнээс гал зогсоох  асуудлаархи хэлэлцээ хийхтэй холбогдуулан урьдчилан тавьсан болзолыг биелүүлж болохгүй гэж тус байгууллагын Аддис-Абебэд тараасан мэдэгдэлд өгүүлжээ. Босогчид Муаммар Каддафийг огцоруулах болзол тавьсан байна. Үүний өмнө Каддафи африкийн зуучдын санаачилсан Ливийн байдлыг зохицуулах төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн билээ. Гал зогсоож, хүмүүнлэгийн тусламж үзүүлж, сөргөлдсөн талуудын хэлэлцээ хийхээр төлөвлөгөөнд заажээ.