Минскийн метроны өртөөнд террорын ажиллагаа үйлдсэн гэж сэжиглэсэн хоёр эрэгтэйн  ам зургийг  зохиожээ. Мөрдөн байцаагчид гэмт хэрэг үйлдсэн газраас холгүй орших камеруудын дүрс бичлэгийг хянан үзсэр байна гэж Белорусын ДХЯ-ны тэргүүн Анатолий Кулешов өнөөдөр мэдээллээ. Бөмбөгийг радио удирдлагаар ажилуулсан бололтой гэж тэрээр хэлэв. Аль болох олон хүнийг хөнөөхийн тулд хадаас ба өөр төмөрлөг зүйл бөмбөг дотор  хийжээ. Өнөөдөр Минскд хүрэлцэн очсон ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүд мөрдөн байцаах ажиллагаанд туслаж байгааг Белорусын ДХЯ-ны тэргүүн тэмдэглэв.

Гэрэл зураг