Одоогоос 50 жилийн өмнө - 1961 оны 4-р сарын 12- ны өдөр –Зөвлөлтийн сансрын нисгэгч Юрий Гагарин сансрын уудамд анх удаа нисч, хүн төрөлхтөний түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Энэхүү түүхэн үйл явдал нь хүн төрөлхтөний сансрын шинэ эриний эхлэлийг тавьсан төдийгүй  сансар огторгуйн шинжилгээ судалгааны хөгжилд шинэ шинэ чиглэлүүд, технологиуд бий болгосноороо чухал ач холбогдолтой юм. Орос улсын санаачилгаар 2011 оноос эхлэн  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы шийдвэрлэснээр   энэ өдрийг Сансарт анх хүн  ниссэний олон улсын өдрөөр тэмдэглэх болсон юм. Энэхүү саналыг 60 гаруй орон дэмжсэн билээ. Хагас зуун жил их хугацаа юу, эсвэл бага хугацаа юу?Мэдээж хэрэг энэ нь түүхэн хэмжигдэхүүний хувьд асар богино хугацаа. Гэхдээ алдарт Юрий Гагарин энэхүү цаг хугацааг өөрчлөн,  хүний чадавхи , мэдлэгийг төвлөрүүлжээ. Сансрын Одиссей нь сэтгэл санааны хил хязгаарыг даван туулахдаа хүн гариг одод хүрч  чадна гэдгийг нотлож чадсан. Үүнтэй холбогдуулан энэхүү үйл явдал нь  олон сая хүнтэй, олон  ард түмнийг нэгтгэсэн зөвлөлтийн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн шинэ нээлтийн индэр болж чадсан юм. Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд сансрын салбар нь хүн төрөлхтөний шилдэг ололтууд төвлөрсөн цөм болж,  дэлхийн хүн амын сонирхолд нийцэхүйц  хамтын ажиллагааны бааз суурь болон хөгжсөн юм.Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  БНХАУ-д хийх албан ёсны айлчлалынхаа өмнө Хятадын Үндэсний төв телевизид өгсөн ярилцлагадаа Юрий Гагарины сансрын нислэгийг хувьсгал хийсэн  үйл явдал хэмээн тод томруун тодорхойллоо.  «Юрий Гагарины сансарт ниссэн тэр үед би төрөөгүй байсан. Гэхдээ энэ бол туйлын хувьсгалч бөгөөд тэмдэглэлт үйл явдал байсан юм. Энэ бол зөвлөлтийн сансар судлалын гайхамшигтай ололт амжилт байсан юм. Түүнээс хойш дэлхий бүхэлдээ хоёр хуваагдан: анх хүн сансарт ниссэнээс өмнөх үе, нөгөө нь сансрын эрин үе гэж хуваагдах болсон аж. Энэ хугацаанд олон зүйлийг хийж бүтээсэн: олон удаагийн сансрын нислэгүүд, Саран дээрх нислэг, олон улс орнууд, тэр дотроо БНХАУ өөрийн сансрын нисгэгчээ илгээсэн явдал. Гэсэн хэдий ч энэ үйл явдлын ач холбогдол хүн төрөлхтөний   оюун санааны хөгжлийн суурь хэвээр үлдэсээр байна. Яагаад гэвэл хамгийн чухал нь анхны алхмыг хийхэд байдаг. Миний эх орон энэ алхмыг хийсэнд би бахархадаг.  Мэдээж хэрэг, бид бүгдээрээ сансрын анхны нисгэгч, агуу их хүн Юрий Гагарины түүхэн нислэгийн 50 жилийн ойг Орос улсад төдийгүй, дэлхийн бусад орнуудад, бидний найзууд тэмдэглэж байгаад баяртай байна» гэж Дмитрий Медведев хэллээ.Өнөөдөр сансрын уудмыг эзэмших нь харилцаа холбооны хөгжил, аюулгүй байдлыг хангах, экологийн хяналт явуулах, байгалийн нөөцийг тандан судлах болон цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах зэрэг бусад олон салбарт үйл ажиллагаа явуулахад шууд хамааралтай болжээ. Ингэхдээ хүн төрөлхтөн нь урьдын адил өөр бусад гаригуудыг тандан судлах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөөр байна. Сансрын судлагаа шинжилгээ нь нилээд прагматик болж ирсэн төдийгүй , туйлын зохистой төсөөллүүд нь үлдсэн хэвээр байна гэж Дмитрий Медведев цохон тэмдэглэв. «Бид шинжилгээ судлагаа,  туршилтууд хийж, сансрын  шинэ технологийг  ашиглаж  байна. Гэхдээ оддын системийн бусад гаригуудыг  байлдан дагуулах мөрөөдөл хэвээр байна. Энэ нь хэзээ болохыг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хүн төрөлхтөн нь энэхүү хоёр хандлагыг нийлүүлэхийг байнга хичээх болов уу гэж бодож байна. Энэ нь нэг талаас  сансрын уудмыг байлдан дагуулах хүсэл мөрөөдөл, нөгөө  нь зөвхөн сонирхолтой үр дүнгүүдийг  үзүүлээд зогсохгуй бодит зүйлүүдээр дүүрэн прагматик харьцаа» гэж Дмитрий Медведев тэмдэглэлээ.Сансрын нислэгийн баярын өдрийн өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч   Дмитрий Медведев  2008 онд Олон улсын сансрын нислэгийн 17 дахь үндсэн экспедицийн бүрэлдэхүүнд ажилласан сансрын нисгэгч   Сергей Волков, Олег Кононенко нарт ОХУ-ын Баатар цол олголоо. Орос улс Гагарины түүхэн нислэгийн ойн баярыг тэмдэглэхээр хэд хэдэн  хэдэн арга хэмжээнүүдийг явуулахаар төлөвлөсөн ажээ. Тэдгээр арга хэмжээнүүдэд оросын болон гадаадын сансрын нисгэгчид, сансрын нислэгийн  салбарын ахмадууд, элчин сайд нар, төр, олон нийтийн нэрт зүтгэлтэнгүүд уригджээ. 4-р сарын 12 -нд дэлхийн 40 сансрын агентлагийн тэргүүнүүдийг Кремльд  хүлээн авна. Харин энэ өдрийн үдэш оросын нийслэл хотод  сансрын нисэлгийн түүхэн ойн тоогоор  50 удаа их буугаар ёслолын буудлага хийнэ. Маргааш нь Москва хотноо францын алдарт Space хамтлаг тоглолтоо хийнэ. Сансрын нислэгийн түүхэн ойг зөвхөн нийслэл хотод төдийгүй, оросын бүх хотуудад өргөн тэмдэглэж байна.Татарстаны нийслэл Казань хотод агуу их шоу зохион явуулах гэж байна. Энд оюутнууд сансрын хөлгийн загварыг хөөргөж, сансрын анхны нисгэгч Гагарины хөшөөний шилдэг  зураг төслийг шалгаруулна.  Украйнд “Манай сансар” бүх нийтийн гүйлтийн уралдаан зохион явагдана. Уралдаанд оролцогчид тус улсын янз бүрийн хотуудад  хагас зууны өмнө болсон түүхэн  чухал үйл явдалтай болон сансрын алдар цуутай эрдэмтэдийн зургаар хийсэн дүрсүүдийг нийлүүлэх юм. 4-р сарын 12-нд Киевт төв талбайд тэрхүү нийлүүлсэн дүрсээр Юрий Гагаргины инээмсэглэж буй хөргийг үзэх юм.  НҮБ –ын төв байранд гарсан  “Гагарин. Сансарт анх ниссэн хүн”  гэрэл зургийн үзэсгэлэн нь гайхамшигт хүний амьдрал, ажлын тухай өгүүлнэ. Түүнчлэн НҮБ нь их ойд зориулан цуврал маркийг гаргажээ. «Мягмар гаригт Лондон хотын номын яармаг-худалдаа  дээрээс үзэгчдийн асуултанд олон улсын сансрын станцад байгаа  оросын сансрын нисгэгчид шууд  хариулах явдал нь дэлхийн уран зохиолын сюрреализмын түүхийн нэгээхэн хэсэг болно» гэж их британий “Гардиан” сонин бичжээ.  Дашрамд хэлхэд 7- р сард Лондонд  Нэгдсэн Вант улсаас Ю.Гагаринд хөшөө босгох гэж байна. Бас нэгэн сонирхолтой төсөл Брюссельд хэрэгжих гэж байна. Тэнд амьдарч байгаа оросын иргэд  тус улсын бэлэгдэл болох “шээж буй хүүд” оросын сансрын скафандр өмсгөх юм. Польшийн сансрын салбарын нийслэл болох Торунь хотод ойд зориулан аудио болон орчин үеийн хамгийн сүүлийн бичлэгүүдийг ашигласан нэг цаг 48 минуттын шоу тоглолт болно. Яг ийм хугацаа буюу 108 минутад анхны сансрын нисгэгч Юрий Гагарины сансрын нислэг үргэлжилсэн юм. Тэрээр энэ хугацаанд  хүн төрөлхтөний ирээдүйн боломжийг нээж чадсан юм.    

Гэрэл зураг