Энэ зун Орост нээх байгалийн хийн бирж төрийн нүүрс ус төрөгчийн зах зээлийг цоо шинэ түвшинд гаргах ёстой.Шинжээчдийн тэмдэглэсэнчилэн мөн алхам үнэ тогтоохыг илүү ил тод болгож, дотоодын хэрэглэгчдэд хий нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж төдийгүй оросын компаниудын байр суурийг гадаадын зах зээлд бэхжүүлнэ. Урьд өмнө ч Орост байгалийн хийн худалдаа хийж үзсэн билээ. 2006-2008 онд  «Бүс нутаг хоорондын хий» цахим худалдааны  талбарт 11 тэрбум гаруй шоо метр хий худалджээ. Мөн худалдааны хүрээнд ГАЗПРОМ компаниас 5, биеэ даасан компаниудаас 5 тэрбум шоо метр хий тус тус худалдсан аж. Тэр үед худалдаа нэлээд амжилттай болсон хийгээд энэ удаа ч үр дүнд хүрнэ гэж «Неттрейдер» компанийн магадлан шинжлэх хэлтсийн дарга Богдан Зварич үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Ийм худалдаа үнэхээр сонирхолтой болно. 1-рт дотоодын зах зээлийг хэсэгчлэн баримжаалах боломж Газпром компанид олгох юм. Түүнээс гадна биеэ даасан үйлдвэрлэгчид чөлөөтэй худалдаа хийнэ. Энэ нь хий хэрэглэчдийн сонирхолыг татах юм. Юу гэвэл тэд шаардагдах хэмжээний хий чөлөөт  зах зээлээс худалдан авах боломжтой болно» гэв. Биржийн механизм оросын хийн зах зээлийг илүү оновчтой болгох юм. Зах зээлийн үнэ төлөвшүүлэх  гол асуудлыг шийдвэрлэнэ гэж Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд «Бодит бүтээгдэхүүнийг борлуулах ба санхүүгийн хэрэглүүр нэг зэрэг ажиллах ёстой. Энэ нь байгалийн хийн зах зээлийг төлөвшүүлэхэд зайлшгүй чухал. Биржийн худалдаа бол зөв чиглэлээр хийх алхам мөн. Хэрэглэгчдийн шаардлагыг мэдэхийн тулд үнэ ба эрэлтийн хэр хэмжээг төлөвшүүлэх хэрэгтэй» гэлээ.Туршилтын худалдаа 2008 онд гол төлөв хямралаас болж тасалдан зогссон гэж Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн захирал Владимир Фейгин хэлээд «Туршилтыг үргэлжлүүлж, зохих үр дүнд хүрсэн. Энэ зохион байгуулалттай худалдааг цаашид хэрхэн хөгжүүлэх асуудал тулгарлаа. Хямралын уршгаар хийн үнэ унаж, үнийн индикатор ойлгомжгүй болсон. Худалдааны шинэ шинэ болзолыг нэлээд удаан уялдуулан зохицуулав. Бодит хэр хэмжээгээр худалдах ба ирээдүйд хэрэгжүүлэх хэлэлцээрийг оролцуулан биржийн хэрэгслээр худалдах хоёр хэлбэрийг хослуулахыг оролдлоо. Бэлтгэлийн нөр их ажил хийсэн. Ерөнхийлөгч мөн үйл явцыг хурдасгагаар шийдвэрлэжээ. Нэлээд удаан завсарлах нь ашиггүй» гэв. Хийн бирж дэлхийн хэд хэдэн оронд ажиллаж байна. Гэвч ийм худалдааг төлөвшүүлж хөгжүүлэх үйл явц маш хүнд түвэгтэй. Нарийн судалгаа боловсруулалтыг шаарддаг гэж Владимир Фейгин хэлээд « Эдгээр механизм АНУ, Их Британид идэвхтэй ажиллаж байна. Европт ийм зах зээлийг төлөвшүүлэх үйл явц нэлээд хүндрэв. Харин Азийн зах зээлд ийм механизм ердөө ажиллахгүй байна. Түвэг бэрхшээл ямар учраас  гарч байна вэ? Хийн худалдаа тээврийн хэргсэл олгохтой холбоотой. Туршилтын төслийг хэрэгжүүлэх үеэр эдгээр асуудлыг шийдвэрлэсэн. Одоо ч тулгарсан бүх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй» гэв.Олон улсын  байдал аль болох түргэн хийн биржийг  ажиллуулахад чухал хүчин зүйл гэж Богдан Зварич тэмдэглэн хэлээд «Бид нэгэнт Москвад олон улсын санхүүгийн төвийг байгуулах төлөвлөгөөтэй байвал бараа таваарын биржийг байгуулах хэрэгтэй. Эдүгээ түүхий эд олон улсын зах зээлийн худалдаанд их байр эзлэж байна. Орос улс нефть төдийгүй төмөрлөг, үр тариа худалдвал зохино» гэв. Оросын хийн бирж дэлхийн тэргүүлэх худалдааны талбар болох бүрэн боломжтой гэж шинжээчид мэдэгдээд ойрын үед олон улсын түншүүд энэ худалдаанд оролцохыг онцлов.