Монголын анхны сансрын нисгэгч,  ЗХУ-ын Баатар, МУ-ын Баатар Жүгдэдэмидийн  Гүррагчаа сансарт анх хүн  ниссэний 50 жилийн ойн баярт оролцохоор Москвад ирээд байна. Өнөөдөр оросын болон дэлхийн сансар судлалд хувь нэмрээ оруулсан оросын болон гадаадын сансрын нисгэгчдийг Ю.Гагарины нэрэмжит одонгоор шагнах ёслол ОХУ-ын Холбооны Зөвлөл дээр боллоо. Тэдний дунд Монгол улсын анхны сансрын нисгэгч, ЗХУ-ын Баатар, МУ-ын Баатар Ж.Гүррагчаа шагнаджээ. Гагарины нэрэмжит энэхүү шагналаар Казахстан, Унгар, Польш, Чех болон Болгарын сансрын нисгэгчид ч шагнагдлаа. Энэхүү шагналыг Олон улсын олон нийтийн нисэх хүчин, сансар судлалыг дэмжих сангаас санаачилан бий болгосон ажээ.