Белорус улс нь алан хядагчдын дайралтанд өртсөн орнуудын жагсаалтанд орлоо. Өчигдөр  тус улсын метронд хүмүүсийн ажлаасаа тарах оргил цагт дэлбэрэлт болж арав гаруй хүн амь насаа алджээ. Түүнчлэн зуу гаруй хүн шархадсан байна. Тэдгээрийн  дотор оросын иргэн хоёр эмэгтэй өртжээ. Хоёр галт тэрэг “Октябрьская” станц дээр ирэх тэр үед бөмбөг дэлбэрчээ. Метроны хөдөлгөөнийг зогсоосон байна. “Октябрьская”станц нь хоёр шугамтай минскийн метроны цорын ганц дамжидаг хонгилтой станц юм. Станцаас гарах хаалганууд  нь Белорусын  ерөнхийлөгч Александр  Лукашенкогийн  ордон руу харсан аж. Тус улсын прокурорын газар энэхүү ажиллагааг алан хядах  ажиллагаа гэж үзжээ. Мөрдөн байцаах ажил эхлээд байна.  Орос, Их Британи болон Израиаль улс өөрсдийн туслалцааг санал болгоод байна. 4-р сарын 13- ны өдрийг  тус улсын нийслэлд Үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.  Минскчүүд халдлагад нэрвэгдэгсэдэд зориулан тус газарт цэцэг авчирж, зул өргөж байна.  

Гэрэл зураг