Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  эх орон нэгтэн анх сансарт ниссээр бахархдаг. БНХАУ-д хийх албан ёсны айлчлалынхаа өмнө Хятадын Үндэсний  телевизид өгсөн ярилцлагадаа тэрээр 50 жилийн өмнөх  Юрий Гагарины нислэгийг туйлын хувьсгалч, зөвлөлтийн сансрын нислэгийн гайхамшигтай амжилт гэж нэрлэжээ. Одоо шинжилгээ судалгаа нь прагматик болсон  бид шинжилгээ судалгаа, туршилт хийж, сансарт шинэ технологи ашиглаж байна. Бидэнд оддын бусад системийг байлдан дагуулах  мөрөөдөл бас бий. Хүн төрөлхтөн сансрын бусад гаригуудыг байлдан дагуулах мөрөөдлөөсөө хэзээ ч татгалзахгүй гэдэгт би итгэж байна гэж Дмитрий Медведев онцлон тэмдэглэлээ.