Зөвлөлтийн сансрын нисгэгч Ю.А. Гагарины сансарт ниссэний 50 жилийн ойг өнөөдөр ёслон тэмдэглэж байна. 1961 оны 4-р сарын 12- ны өдөр Байконурын сансрын нисэлгийн буудлаас “Восток” хөлөг хөөрсөн юм. Хөлгийн бүхээгт ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин байсан юм. Тэрээр 108 минутын хугацаанд дэлхийн тойрсон юм. Хэдхэн цагийн дараа дэлхийн анхны сансрын нисгэгчийн нэрийг тив дэлхийгээрээ мэдэх болсон юм. Энэхүү түүхэн нислэг нь сансрын нисгэгчтэй нислэгийн  болон манай гаригийн  гадуурх орон зайн судалгааны  замыг  нээсэн юм. Хэдхэн өдрийн өмнө НҮБ –ыг Ерөнхий Ассамблейн чуулган 4-р сарын 12- ны өдрийг  сансарт анх хүн ниссэн олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев  өнөөдөр олон улсын сансрын нисэлгийн багийнханд баяр хүргэхээр олон улсын сансрын станцтай холбогдоно.   Түүхэн ойд зориулан өнөөдөр Москвад ёслолын 50 удаагийн  буудлага хийнэ.