Минскийн метронд дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлт болсон газар том нүх гарчээ. Дэлбэрэлтийн улмаас хүний амь эрсдэж, шархадсан хүмүүс байна. Дэлбэрэлт гарсан  Октябрьская, Купаловская станцуудад хүрэх замыг цагдаа нар бүслэн хаагаад байна. Сүйрэлтэй холбогдуулан гар утасны дуудлага ихэссэн тул, тухайн газар утасны сүлжээ ачааллаа даахгуй унаж байгаа аж. Октябрьская метроны станцаас  Купаловская дамжих хүзүүвчинд дэлбэрэлт гарчээ. Дэлбэрэлт болсны дараа том ангал үүссэн байна. Гэрчүүдийн мэдүүлж буйгаар хүмүүс дэлбэрэлтэнд өртсөн төдийгүй мөн шат нурснаас болж их  нэрвэгдсэн гэжээ.