Юрий Гагарины сансарын анхны нислэг 20-р зууны агуу үйл явдлуудын нэг байсан бөгөөд хүн төрөлхтний түүхийн шинэ хуудсыг нээсэн билээ. Сансар огторгуйг эзэмших хамгийн анхны шийдвэрлэх алхамыг эх орон нэгтэн нь хийсэнд оросууд бахархан бахдаж байдаг юм.Гагарины сансарт ниссэний 50 жилийн ойд зориулж НҮБ-ын ЕА-н 65-р чуулганы тусгай хуралдааны оролцогчидод явуулсан илгээлтдээ ОУ-ын ерөнхийлөгч  ингэж өгүүлсэн юм. Өнгөрсөн хагас зуун жилд сансар судлал нь хамгийн сүүлийн үеийн тэргүүн зэргийн бүтээлийг нэвтрүүлсэн салбар боллоо гэж түүний илгээлтэд өгүүлсэн байна. Энэ амжилтад задгай сансарт хүн анх удаа гарсан, өөр гариг руу нислэг үйлдсэн, шинжлэх ухааны гайхамшигтай судалгаа, туршилт хийсэн зэрэг ажлууд орно. Үүнээс гадна сансар огторгуй бүх хүн төрлөхтний хөгжлийн ашиг сонирхолын төлөө олон улсын хамтын ажиллагааны талбар боллоо. “Союз-Апполон”, “Интеркосмос”, “Мир-Шаттл” хөтөлбөрүүд, сүүлийн үеийн хамгийн том төсөл ОУСС зэрэг нь ийм түншлэлийн сайхан жишээ болж байна.Энэ агуу их үйл явдалд зориулж сүүлийн хоёр арван жилийн пуужинт сансарын салбарын хөгжлийн талаархи зөвлөлгөөнийг ерөнхий сайд Владимир Путин даргалж хийлгэлээ.Орос улс агуу их сансарын гүрэн улс гэдэг нэрээ хадгалж цаашид ч ийм байна гэдэг нь тодорхой байна. Өнөөдөр бүх дэлхийд хөөргөж байгаа пуужин тээгчийн тал хувь нь ОУ-д ноогдож байна гэдгийг хэлэхэд л хангалттай бизээ. Энэ ч бас бүгд биш. Шинэ, шинэ ололт амжилт гаргахад манай оронд хангалттай нөөц бололцоо байна гэж ерөнхий сайд тэмдэглээд «Тэргүүний технолог, чадварлаг боловсон хүчин, гайхамшигтай үйлдвэрлэлийн бааз, газар дээрхи дэд бүтэц бидэнд байна. Манай хиймэл дагуулийн бүрэлдэхүүнд 100 гаруй аппарат байгаа бөгөөд цаашид ч дэс дараалалтайгаар нэмэгдүүлэх болно. Үүнээс гадна Орос улс  АНУ, Хятад улсуудтай адил жолоодлогт нислэг хийх боломж, технологтой ба ОУСС-ийн хөтөлбөрүүдийг хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Түүний ашиглалтыг 2020 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг бид түншүүдтэйгээ хамт гаргасан билээ. 2012 онд ОУСС-ийн бүрэлдэхүүнд оросын шинэ олон зориулалт бүхий лаброторын модулийг залгана. Харин 2016 он хүртэл гурван блокыг хөөргөх ёстой бөгөөд ингэснээр тус станцын оросын сегментийг бүрэн байгуулж дуусах юм» гэлээ.Пуужинт сансарын салбарыг манай засгийн газар хамгийн тэргүүлэх салбарын нэг гэж үзэж байгаа. Сансарын хөтөлбөрийг санхүүжүүлэх ажил энэ жил 30%-иар нэмэгдэж их ч үгүй бага ч үгүй 4 тэрбум доллар болно. Дараа нь хэрэгжүүлэх том төслүүдийн бүхэл бүтэн жагсаалт хүлээж байна. Гариг хоорондын нислэгийн хугацааг богиносгох гайхамшигтай цөмийн эрчим хүчний  төхөөрөмжийг үйлдвэрлэх ажил байна. Мөн Амар мужид “Восточный” сансарын шинэ буудал барина. “Ангара”, “Русь” шинэ төрлийн пуужин тээгчийг турших болно. Мөн орчин үеийн арваад сансарын цогцолборууд, системуудыг бий болгоно. Өөрөөр хэлвэл шинэ техник, технологийг туршин хэрэглэх салбарууд маш өргөн хүрээг хамрах болно гэж Владимир Путин тэмдэглээд «Ер нь сансарын холбоо харилцаа, теле коммуникац, байгалийн нөөцийг алсаас тандан судлах, цаг агаарыг таамаглах, навигац, экологийн мониторинг хийх зэрэг ажлуудыг идэвхитэй явуулах хэрэгтэй байна. Сансарын салбар болон тэнд бий болгосон эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн нөөц нь манай өрсөлдөх давуу тал байх ёстой. Энэ нь бидний нэг бахархал байх болно. Тэргүүлэгч хэвээрээ үлдэхийн тулд нэг дороо зогсож болохгүй. Энэ бол илт үнэн билээ» гэж тэр хэллээ.Өнөөдөр сансарын салбарыг хөгжүүлнэ гэдэг хэдэн зуун тэрбум доллароор хэмжигдэх даяарчлалын зах зээл дээр гарах гарц ба ОУ-ын бүх аж үйлдвэрийг шинэчлэх гайхамшигтай боломж олгоно гэдгийг нэмж хэлмээр байна.