Энэ оны 6-р сарын 1 гэхэд ОУ-д байгалийн хийн бирж зохион байгуулах арга хэмжээ авахыг Д.Медведев засгийн газарт даалгалаа. Хийг биржээр худалдах анхны туршилтыг 2006 оны 11-р сард хийсэн ба Москва хотын засгийн газрын шийдвэрээр энэ эрчим хүчний түүхий эдийн цахим худалдааг анх удаа хийсэн билээ. “Газпром” болон бие даасан үйлдвэрлэгчид жилийн турш ижил хэмжээний хийг чөлөөт үнээр худалдана гэж тооцож байсан юм. Туршилтыг амжилттай болсон гэж үзсэн боловч орос, украины “хийн дайны” хямралаас болж түүний хэрэгжилтыг зогсоосон билээ.