Японд болсон газар хөдлөлт, цунамид амь үрэгдсэн хүн 13116 боллоо гэж тус улсын Цагдаагийн ерөнхий газраас  мэдээллээ. Сураггүй алга болсон хүний тоо 14 мянгаас даваад байна. Япон улсын зүүн хойд нутагт 3-р сарын 11-нд болсон 9 баллын хүчтэй газар хөдлөлт дайнаас хойшхи тус улсын  түүхэнд байгаагүй хамгийн их эвдрэл сүйтгэлтэй гамшиг болсон юм. 150 мянган байшин барилга эвдэрч сүйдсэн байна. “Фукусима-1” АЦС-ын хөргөгч систем эвдэрч хэд хэдэн дэлбэрэлт болсон билээ. Үүнээс болж цацраг идэвхит бодис алдагдсан юм. Эрэг хавийн агаар, хөрс, далайн ус хордоод байна.