ОУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Смоленск хотод хүрэлцэн ирлээ. Д.Медведев тэнд Польш улсын ерөнхийлөгч Бронислав Коморовскийтэй хамт жилийн өмнө онгоцны осолд орж амь үрэгдсэн польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн дурсгалыг хүндэтгэнэ. Медведев, Коморовский нар Смоленскт түр уулзалт хийгээд дараа нь осол болсон газарт очиж дурсгалын хөшөөнд цэцэг өргөх болно. Сталины тушаалаар 1940 онд буудан хороосон польшийн офицеруудад зориулж Катыньд босгосон дурсгалын цогцолборт тэд очих болно. Энэ цогцолборын нээлтэд оролцохоор 2010 оны 4-р сарын 10-нд Лех Качиньский тэргүүтэй польшийн төлөөлөгчид нисэж явсан билээ. Энэ онгоцны сүйрлээс болж онгоцонд нисэж явсан 96 хүн бүгд амь үрэгдсэн юм.