Уралын аж үйлдвэрийн бүсийн  “Титанын хөндийн” төслийг анх удаа гадаадад «Ганновер Мисси 2011» үзэсгэлэн дээр үзүүллээ. Гадаадын мэргэжилтнүүд болон бодит хөрөнгө оруулагчид маш их сонирхолоо. Ганноверт болдог дэлхийн аж үйлдвэрийн «Ганновер Мисси 2011» томоохон үзэсгэлэнгийн хүрээнд эдийн засаг ба аж үйлдвэрийн хүрээний “Титанын хөндийн” оросын хамгийн ориглуун төслийн анхны танилцуулах үзүүлбэр боллоо. Уралын Доод Тагил, Дээд Салда хотуудын дүүрэгт Эдийн засгийн онцгой бүс /ЭЗОБ/ байгуулж байгаа юм. Өнгөт металл, хими, нисэх онгоц, төмөр замын машин үйлдвэрлэлд зориулсан өндөр технологийн бааз дээр тэнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Энэ бүсэд төмөрийн хүдрийн Качканарын баялаг орд газар байдаг ба энэ нь ЭЗОБ-ийн титанын үйлдвэрлэлийн түүхий эдийн баазын хөгжлийн үндэс суурь нь болно. Титанын хайлшаас хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон гулдмайн үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохонд ордог “ВСМПО-АВИАСМА” нэгдэлтэй ирээдүйн ЭЗОБ зэрэгцэн орших юм. Энэ нэгдэл маш баялаг туршлагатай бөгөөд олон улсын төсөлд оролцдог ба  Боинг компанитай хамтран ажиллаж байна. Талууд Урал Боинг Мануфактуринг компанийг хамтран байгуулаад байна. Тус компанийн төлөөлөгч Дмитрий Толшин «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө «Урал Боинг Мануфактуринг компани нь орчин цагийн машины үйлдвэрлэл ямар байх ёстойн жинхэнэ үлгэр жишээ болоод байна. “Титанын хөндий” төсөлд оролцох хүсэлтэй компаниуд ямархуу байх ёстой вэ гэдгийг энэ компани харуулж байгаа юм» гэлээ. Ганноверийн үзэсгэлэн дээр гадаадын мэргэжилтнүүд манай “Титанын хөндий” төслийг маш их сонирхож байсанд бид сэтгэл хангалуун байгаа гэж  “ВСМПО-АВИАСМА” компанийн удирдагчдын нэг Андрей Цепелев яриад «Бид бас Ганноверт гадаадын нөхдүүдийн авчирсан ЭЗОБ-ийн төслүүдийг үзсэн. Тэдний нөхцөл болон хөнгөлөлттэй талуудыг судлаж өөрийнхөө төсөлтэй харцуулж үзсэн. Энэ асуудлууд дээр цаашид ажиллах болно» гэж хэллээ. Титанийн хөндийн гишүүн болсон компаниудад хэд хэдэн хөнгөлөлт үзүүлнэ. Гадаадаас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний НӨТ болон гаалийн татварыг өөрчлөнө мөн эд хөрөнгө, тээвэрийн хэрэгсэл, газраас 10 жилийн дотор татвар татахгүй. Түүнээс гадна ЭЗОБ-ийн гишүүн болсон компаниудын ашгийн татварт бас хөнгөлөлт үзүүлэх ба энэ нь 15,5% байх юм. “Титанийн хөндий” төсөл 2030 он гэхэд төсвийн бүх түвшинд 179 тэрбум рубль буюу 4,5 тэрбум евро оруулах тооцоо гараад байна. ЭЗОБ гэдэг 10000 гаруй өндөр цалинтай ажлын байр бий болгоно гэсэн үг. Түүнээс гадна Титанын хөндийг тойроод хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, биен тамирын болон соёлын арга хэмжээний цогцолбортой орон сууцны хороололууд бий болно.