Афганистаны дайн  Пакистаны байдлыг тогтворгүй болгож байна гэж Пакистаны ерөнхийлөгч Асиф Зардари  британийн “Гардиан” сонинд ярилцлага өгөхдөө  мэдэгдлээ. Афганистанд явуулж байгаа байлдааны ажиллагаанаас болж тус улсад ардчилалын үнэ цэнэ зүйлийг бэхжүүлэх, эдийн засгийг хямралаас гаргах талаар засгийн газраас авч байгаа бүх арга хэмжээ талаар болж байна гэж пакистанын тэргүүн хэллээ. Афганистанын дайн Пакистанын эдийн засгийн цаашдын өсөлтийг ахиулах боломжгүй болгож байна. Пакистаны ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийг тус улсын ГХЯ тайлбарлалаа. “Афганы асуудлыг байлдааны аргаар шийдвэрлэх ямарч боломж байхгүй гэсэн афганы талаархи манай байр суурийг бүгд аажмаар хүлээн зөвшөөрч байна гэж” Пакистаны ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Салман Башир мэдэгдлээ.