Олон нийтийн газар эмэгтэйчүүд нүүрний хаалт зүүхийг хориглосон хууль Франц улсад хүчин төгөлдөр боллоо. Тус улсын ерөнхийлөгчийн санаачлагаар 2010 оны 10-р сарын 12-нд энэ хуулийг баталсан ба маш ихээр шүүмжлүүлсний эцэст баримт бичигт хэд хэдэн засвар оруулсан юм. Жишээ нь хуулинд бичигдсэн “паранджа” гэдэг үгийг сольж “олон нийтийн газар нүүрэндээ хаалт зүүхийг хориглоно” гэж засаж оруулсан байна. Хэрвээ энэ хуулийн заалтыг зөрчих юм бол 150 еврогоор торгоно.Эмэгтэйчүүдийг нүүрний хаалт зүүхийг хүчээр тулгасан этгээдийг шоронд хорьж 30 мянган еврогоор торгоно. Хэрвээ нүүрний хаалт зүүлгэсэн хүн нь насанд хүрээгүй хүүхэд байвал энэ ялыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тус тус хуулинд засжээ.