Египет улсын ерөнхийлөгч асан Хосни Мубаракаас авилгалын хэрэг болон энэ оны нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр болсон засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг харгис хэрцгийгээр дарсан талаар мэдүүлэг авахаар прокурорын газар дуудсан байна. Засгийн газрын эсрэг цуглаан болж байх ид үеэр жагсагчдыг буудсан болон түүний гэр бүлийнхний оролцсон байж болзошгүй эдийн засгийн луйврыг мөрдөн байцааж байсан комиссийн хуралдаанд Мубаракын хүү Гамаль урьд нь ирээгүй юм. Түүний эсрэг болон түүний гэр бүлийн эсрэг өдөөсөн авилгалын талаархи хэргийг Мубарак эрс эсэргүүцсэн билээ. Тэрээр огцрох үедээ 2-р сарын 11-нд “Аль-Арабия” телевизийн сувгаар анх удаа ард түмэндээ хандаж үг хэлэхдээ санхүүгийн ямарч хувьцаа эзэмшдэггүй, гадаадад ямарч үл хөдлөх хөрөнгө байхгүй гэж мэдэгдэж байсан юм. Харин египетийн үндэсний банкуудын нэгэнд өөрийн данс байгаа гэж ерөнхийлөгч асан хэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт улсын хөрөнгө идсэн хэрэгт сэжиглэж ерөнхий сайд асан Ахмед Нафизийг баривчилсан юм. Ерөнхийлөгч Хосни Мубарак Египет улсыг 30 жил удирдсан билээ. Ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн 18 хоног үргэлжилсний дараа төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорсон билээ.