Одоогоос яг нэг сарын өмнө 3-р сарын 11-нд болсон байгалийн гамшгийн дараа улс оронд нь тусласан бүх улсуудад Япон улсын ерөнхий сайд Наото Кан талархал илэрхийллээ. «Өнгөрсөн сар бидний хувьд маш хүнд байлаа. Харин манай орон бүх дэлхий дахинтай хамт байгаа гэдгийг дахин ойлголоо» гэж ерөнхий сайд тэмдэглэлээ. “Япон улсад тусалцгаая!” хөдөлгөөнд 100 гаруй улс, 30 олон улсын байгууллагууд оролцсон байна. ОУ шуурхай аврах ажиллагаанд зориулж хамгийн олон 161 хүнтэй аврах ангиа явуулсан. Одоо ч  хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна.