Африкийн холбооноос гаргасан нөхцөл байдлыг энхийн аргаар зохицуулах санал санаачлагыг Ливийн тэргүүн Муамар Каддафи хүлээж авлаа. ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зума ням гаригт энэ тухай мэдээллээ. Каддафитэй гэрээ хийхээр Триполид ирсэн төлөөлөгчдийн бүрэлдхүүнд тэрээр орсон юм. Одоо Африкийн холбооны төлөөлөгчид Бенгази хот орж ливийн босогчдын удирдагчтай уулзах болно. Нэн даруй гал зогсоох, мөргөлдөөн болж байгаа нутагт хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчдийг оруулах,талууд энхийн хэлэлцээг даруй эхлэх зэрэг ажлуудыг зуучлагчид санал болгохоор төлөвлөөд байна. Тус улсыг 42 жил удирдаж байгаа Муамар Каддафиг огцруулахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн 2-р сарын 15-наас ливийн мужуудад эхэлсэн билээ.Төр засаг харгис хэрцгий аргаар жагсагчдыг дарж байгаа билээ.