Монгол улсад согтууруулах ундааны эсрэг компанит ажил өрнөж байна. Тус улсын ЗГ “Архигүй Монгол” хөтөлбөр боловсруулаад байна. Хэд хоногийн өмнө нийслэл Улаанбаатар хотын төв талбай дээр архи болон согтууруулах ундааг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болжээ. Тэд “Архи-амьдралын дайсан!”, “Сархад савнаасаа бусдыг дийлдэг”, “Архины эсрэг нийтээрээ тэмцъе!” зэрэг уриа, лоозон барьсан байлаа. Монголын эрх баригчид архи, согтууруулах ундаа нь улс орны хөгжлийг хойш татаж, ядуу хоосон болгож байна гэдгийг аль хэдийнээс хүлээн зөвшөөрөх болсон аж. Тус улсын хуулиар архи, согтууруулах ундааг олон нийтийн ХМХ-сээр сурталчлахыг хорьсон байдаг байна. Түүнчлэн согтууруулах ундааг худалдаалах цэгийг байнга хянадаг аж. Учир нь тэдгээр ундааг шөнийн 24 цагаас хойш худалдаалахыг хорьсон байдаг. Мөн нийслэл Улаанбаатарт сар бүрийн эхний өдөр архи, согтууруулах ундааг огт худалдахгүй байх хотын даргын захирамжтай юм. Албан ёсны арга хэмжээнд дээд тушаалын түшмэлүүд архи уухыг хэдийнэ байсан аж. Одоогоор архитай тэмцэх нь тодорхой үр дүнгээ өгөөгүй байна. Харамсалтай нь тус улсын эрүүлжүүлэх төвүүдэд хоногт 400 хүн хүргэгддэг байна. Энэ нь монголын хувьд их тоо – гэж ЭМЯ-ны харъяа Үндэсний сэтгэцийн төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Лувсандоржийн Эрдэнэбаяр ярьж байна. Монголын ЗГ-аас архидалттай тэмцэх арга хэмжээнүүд нь шинжээчдийн үзэж буйгаар төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа гэнэ. Архидалттай тэмцэхэд нийгэм-эдийн засгийн байдлыг сайжруулах болон архийг хэрхэн соёлтой зөв хэрэглэх тухай  сурталчилгааны ажлыг хийснээр үр дүнд хүрч болно – гэж Оросын архидалтын  зах зээлийн судалгааны төвийн тэргүүн Вадим  Дробиз үзэж байна. Барууны хөгжилтэй орнуудын нөхцөл байдалтай харьцуулаад үзье л дээ. Тэнд бол архидалтын эсрэг компанит ажил явуулдаг бус, харин нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тэдгээр нь амьдралын түвшинг дээшлүүлэх, ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх, нийгмийн системийг боловсронгүй болгох болон эмнэлгийн үйлчилгээний түвшинг сайжрулах гээд хүнд ойр дөт юм хийдэг. Энэ нь Европд архи хэрэглэдэг хүний тоо 20%-10 % хүртэл буурхад хүргэсэн. Тэдгээр орнуудад нийгмийн эрүүл мэндэд  архи, согтууруулах ундааг хэрхэн яаж зөв хэрэглэвэл зохистой талаар бүр дунд сургуулиас заадаг. Хязгаарлах буюу хэрэглэхийг хориглох арга хэмжээнүүд нь архидан согтууралтын түвшинг бууруулахад хэзээ ч хүргэж байгаагүй юм. Харин бүр эсрэгээр популист шинж чанартай аж. Сохор зоосны үнэгүй хирнэ, улс төрийн аль нэгэн этгээдийн эргэн тойронд пиар үүсгэдэг. Энэ бүх арга хэмжээнүүдийг ХМХ-үүд зогсоо зайгүй хэлэлцээд л байна, харин үүнийг санаачлагч зөвхөн энийг л хүсэх аж. Хориглох арга хэмжээнүүд үр дүнгээ өгөхгүй байгаа гэх орнуудад ялангуяа, өөрийн амьдралын түвэгтэй асуудлуудыг чангахан ундаагаар даруулж сурсан уламжлалтай орнуудад Горбачёвын үеийн зөвлөлтийн архины эсрэг компанит ажил тод томруун харуулсан юм. Усан үзмийн модыг огтлон, архины үйлдвэрлэлийг зогсоон, архийг картанд оруулсан нь болон архи-согтууруулах ундааг худалдаалахдаа хатуу чанд хязгаарлалт тавьсан нь ард түмнээс эсрэг реакцийг гаргахад хүргэсэн юм. Хүмүүс өөрсдөө архийг хийж эхэлсэн юм. Гэхдээ нийгэм-эдийн засгийн амар тухтай байдал нь архинаас хол байх явдал огтохон ч биш юм – гэж оросын шинжээч үзэж байна. Дэлхийн ЭМБ-ын мэдээлснээр согтууруулах ундааг сэтгэлээ засах гэж хэрэглэдэг улсын эхний байрыг амар амгалан Люксембург эзэлдэг байна. Түүнтэй хамт түүний европын хөршүүд болох – Чех, Герман ордог байна. Дэлхийн ЭМБ-ын мэдээ нь хамгийн их архи уудаг орон Орос гэдгийг няцаажээ. Гэсэн хэдий ч Орос улсад энэ асуудал хурцаар тавигдаж байдаг юм. Орос улсын ЗГ 2020 онд согтууруулах ундааны хэрэглээг 50% хүртэл бууруулахаар зорьж байна. Оросын архидан согтууралтын эсрэг хөтөлбөр нь “зөөлөн” шинж чанартай юм. Эрх баригчид горбачёвын архины эсрэг хөтөлбөрөөс өөрийн дүгнэлтийг хийсэн юм. Архидалтыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийн дунд хязгаарлах зүйлүүд ч бий. Энэ нь архи болон бусад согтууруулах төрлийн ундааг шөнийн цагаар худалдаалахыг хориглох, үнийг нэмэгдүүлэх. Архины эсрэг сурталчилгааг хүчтэй болгох. Архи, согтууруулах ундааг сурталчлах баяр наадмыг зохион явуулахыг хорих тухай ч ярьцгааж байна. Гэхдээ Вадим Дробизагийн ярьж байгаагаар хамгийн гол нь согтууруулах ундааны бүтцийг өөрчлөх талаар хүч чармайлт гаргаж байгаа аж. Үйлдвэрлэгчдийг арай өөр хөнгөн төрлийн бага градустай ундааг үйлдвэрлэхэд өөрчлөх шаардлага урган гарч байна, энэ нь юуны өмнө  усан үзэмний дарс байх болно.