Энэ долоо хоногт Япон улсад дахин 7 баллын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн голомтоос 20 километрийн зайд байрлаж байгаа “Онагава” АЦС газар хөдлөлтөөс болж бас хэлмэгдлээ. “Фукусима-1” АЦС-ийн байдлыг бүх дэлхий өнөөдөр анхааралтай ажиглалж байна. Мөн энэ эмгэнэлтэй явдлыг япончууд хэрхэн даван туулж байгааг бас ажиглаж байна. Эвдэрч сүйдсэн суурин газруудад ямар ч хулгай, дээрэм тонуул байхгүй байна гэж ихэнх ажиглагчид үзэж байна. Гардиан сонинд хэвлэгдсэн ТЕПКО компанийн хоёр ажилтны ярилцлагыг уншсан хэн бүхэн жинхэнэ япон зан гэж ямар байдгыг ойлгосон байхаа. Нэг ажилтан нь эвдэрч сүйдсэн АЦС-д ажиллаж байгаа юм. Тэр бичихдээ, “уйлаад ч нэмэр алга даа, хэрвээ бид тамд орсон л бол диваажин тийш мөлхөх ганцхан зам л үлдэж дээ” гэжээ. “Тэргүүн эгнээнд тулалдаж, хүнд бүхнийг үүрч байгаа та бүхнийхээ өмнө толгой гудайлган хүндэтгэлтэйгээр залбирч байна даа” гэж Токиогын компанид ажиллаж байгаа нөхөр нь бичсэн байна. АЦС-д ажиллаж байгаа хүн дараагийн захиандаа цунами түүний эх эцгийнх нь байшинг урсгаад аваад явсан тэд хаана байгааг одоо болтол би мэдэхгүй. Би тэднийг хайж чадахгүй учир нь өдөр болгон сэтгэл санааны хүнд дарамтад маш хүнд ажил хийж гүйцэтгэж байна. Гэсэн ч гэлээ түүнд маш өндөр хариуцлага оногдсон гэдгийг ойлгож сэтгэлээ чанга барьж байна гэж бичсэн байна. Япон улс бол сумочид, самуурайчууд, гейшагийн орон гэдэг уламжлалт ойлголттой энэ бүхэн огт таарахгүй байгаа юм. Японы соёл үнэхээр өргөн дэлгэрсэн ч гэлээ түүнийг мэргэжилтнүүд л ижилхэн ойлгодог байх. Японд хэдэн жил амьдарсан хүмүүс энэ орон зүгээр л нэг улс биш бүхэл бүтэн соёл иргэншил гэж ярьдаг билээ. Гадаадынхны хувьд япон хүний зан авирын гол  шинж нь хаалттай байдал юм. Япончуудыг дотуур тамиртай үндэстэн гэж зоригтой нэрлэж болно гэж ГХЯ-ны дипломатын академийн ректор, ОУ-аас Япон улсад сууж асан элчин сайд Александр Панов үзэж байна: «Япон хүний итгэлийг олж жинхэнэ найз болно ч гэдэг үнэхээр хэцүү. Энэ хаалттай байдал зөвхөн гадааханд ч биш японы нийгэмд ч байдаг зүйл. Япончууд феодализмын үед маш удаан хугацаанд амьдарч байсан ба тус улс 300 жил гадаад ертөнцөөс тусгаарлагдсан байсан юм. Бүгд л өөрийн гэсэн омог дотроо амьдарч гадныхныг оруулахгүй байхыг хичээдэг байсан. Энэ зан байдал нь одоо ч гэсэн хадгалагдан үлдсэн билээ. Гадаадад олон жил амьдарсан япон хүн бол жинхэнэ япон хүн биш гэж үздэг билээ» гэж тэр ярилаа. Манай үндэстний бусдаас ялгаатай нэг чанар бол хөдөлмөрч зан чанар билээ гэж япончууд өөрсдөө ярьдаг юм. Тэд ямарч ажлыг зөвхөн сэтгэлээсээ хийгээд сурчихсан. Ийм учраас л Япон улс дэлхийн эдийн засгийн тэргүүлэгчдийн эгнээнд орсон юм гэж Жапан Арт Рэйнбоу компанийн креатив захирал Юкико Касэ үзэж байна: «Юу ч болж байлаа гэсэн чи бүх хүчээ шавхан ажиллах ёстой гэсэн зүйр үг япончуудын дунд яригддаг юм. Ихэнх япончуудын амьдралын гол үндэс нь онцгой дотоод сэтгэл, мэриймж байдаг юм. Чи бүх хүчээ шавхаад, байнга мэриймжтэй ажиллах юм бол чамайг бүгд ойлгож, чиний өмнө бүх зүйл нээгдэх болно. Зүгээр л нэг жирийн ажлыг ч гэсэн япончууд үнэн сэтгэлээсээ хийдэг юм. Зөвхөн ингэж хандаснаараа л хүн сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдарч чадна» гэж тэр хэллээ. “Фукусимагийн” сүйрэл бол Япон улсад тохиолдож болох хамгийн муу муухай зүйл боллоо. Тэгэхдээ энэ нь зөвхөн цацраг идэвхит бодисын шинэ аюулдаа ч биш юм. Япончууд өвөг дээдсийнхээ бичиж үлдээсэн тэр замналаар л явдаг улс. Чухал шийдвэр гаргах горим, нийгмийн зиндаа зэрэг нь зуун жилээр өөрчлөгдөөгүй ирсэн юм. Ийм учраас л тэд аюулт давалгаа, газар хөдлөлтөд бэлэн байсан. Харин “Фукусимад” болсон нөхцөл байдал шинэ зүйлийг шаардсан ба хүн бүхэн бие даан шийдвэр гаргах шаардлагатай болсон юм. Дээрээс заалт байхгүй байсан нь АЦС-ийн ажилчдын гол асуудал болсон юм гэж Александр Панов үзэж байна. Ослын уршгийг арилгах, цацраг идэвхижилтийн тархалтыг зогсоох зэрэг үйл ажиллагаанууд эхлээд зогсонги байдалд байсан. Энд өөрийн гэсэн тайлбар байгаа. Ямарч нөхцөл байдалд тохирсон тэдний дагаж мөрдөх ёстой дүрэм горим байдаг учир япончууд үүнд дассан байдаг юм. Харин нөхцөл байдал заасан дүрэм горимоос халиад ирэнгүүт хүн бүхэн бие даасан шийдвэр гаргах ёстой болдог, энэ л тэднийг хүнд байдалд оруулсан юм. Өөрийн бие даасан шийдвэр гаргана гэдэг тэдний хувьд хамгийн хүнд асуудал юм. Одоо Япон улсад ажиллаж байгаа хүмүүсийн үзэж байгаагаар өнөөдөр японы ард түмэн гамшиг болсон бүсэд үлдсэн, гамшигт нэрвэгдээгүй бүсэд байгаа гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна. Токио болон аюулт давалгаа болоогүй суурин газруудад амьдрал хэвийн байна гэж Японд байгаа ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагч Василий Головнин ярьж байна. Токиод ямар нэгэн сандарсан, үймсэн зүйл огт байхгүй байна. Харин хөрш зэргэлдээ Өмнөд Солонгос, Хятад улсуудад радио түгшүүрт автаад байна. Япончууд техникжсэн хүмүүс учир тэгтлээ айж сандарахгүй учир нь Токио болон Япон улсын ихэнх нутагт цацрагийн хэмжээ нилээд бага байгаа гэдгийг тэд сайн мэдэж байгаа юм гэлээ. Анхны газар хөдлөлт болсон 3-р сарын 11-нээс хойш Япон улсад хандах хандлага дэлхий дахинд байнга өөрчлөгдсөөр ирлээ. Эхлээд энэ нь чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлах сэтгэл байлаа. “Фукусима-1” АЦС-д болсон үнэн байдлыг япончууд эхлээд дэлхий дахинаас нуун дарагдуулж, дуугүй байсан тул дараа нь дургүйцэх сэтгэл төрсөн юм. Харин одоо бол бүтэн сарын турш байгалын гамшиг болон аюул сүйрлийн эсрэг сөрөн зогсож байгаа япончуудыг хүндэтгэх сэтгэл дэлхий дахинд төрж эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт сакура цэцэглэж эхэллээ. Засгийн газар албан ёсны баяр ёслолыг өөрчилсөн билээ. Харин хэдэн мянган япончууд уламжлал ёс заншлаа үргэлжлүүлж эзэн хааныхаа ордны өмнө цугларсан байна.