Барууны эвслийн АЦХ-ний дэмжлэгтэйгээр зэвсэглэсэн босогчдын барьж байгаа Аждабия хотын төв рүү Ливи улсын засгийн газрын цэрэг цөмрөн орлоо. Муаммар Каддафигийн их бууны хүч хотын төв хэсгийг ширүүн буудаж байна. Гудамжуудад буун дуу байнга сонсогдож, өтгөн хар утаа энд тэндгүй олгойдож байна. Каддафигийн анхны отряд бямба гаригт Аждабии хотын захд гарч ирсэн юм. Хэрвээ энэ хотыг эзэлвэл ливийн армид босогчдын гол цайз болсон Бенгази хотыг авах гол зам нээгдэх болно.