Смоленск орчимд онгоцны осолд амь үрэгдэгсдийг Орос, Польш улсуудад дурсан санаж байна. Ерөнхийлөгчийн ордны өмнө цэцэг тавьж зул асаахын тулд тус улсын өнцөг булан бүрээс мянга, мянган польшууд Варшавт хүрэлцэн ирлээ. Сүйрэл болсон яг тэр цаг минутад бүх сүм хийдийн хонхыг цохиж, нийслэлийн төвт түгшүүрийн дохио хангинууллаа. Москва дахь Польшийн элчин сайдын яамны дэргэд хүмүүс зул асааж, цэцэг өргөж байна. Польш улсын “нэг номерийн онгоцны” зорчигчид Катыньд болох дурсгалын ажиллагаанд оролцох гэж яваад өнгөрсөн жилийн 4-р сарын 10-нд өтгөн манантай үед буух гэж байгаад сүйрсэн юм. Ерөнхийлөгч Лех Качиьский түүний гэргий болон тус улсын бараг бүх дээд удирдлагууд нийт 96 хүн бүгд амь үрэгдсэн билээ.