Сансар огторгуйг эзэмшихтэй холбоотой ховор үзмэрүүдийг Санкт-Петербург хотын Цэргийн эмнэлэгийн музейд тавьсан байна. Тэнд хоолны цэс, сансарын нислэгийн болон сургуулилтын үеэр хүн болон амьтны биеийн физиологийн функцийг судлах төхөөрөмж, хүчилтөрөгчийн маскууд, скафандрын хэсгүүд зэргийг үзэж болно. Олон баримт бичиг болон үзмэрүүдийг анх удаа үзүүлж байна. Тэдний дундаас нилээд сонирхолтой нь Юрий Гагарины гарын үсэгтэй сансарын нисэгчдийн анхны отрядынхны фото зургийн цомог, түүнийг амь үрэгдэхээс өмнөхөн хийсэн эмч нарийн үзлэгийн дүгнэлт болон эмнэлэгийн карт зэрэг юм. Сансарыг эзэмшихэд оросын анагаахын шинжлэх ухааны оруулсан хувь нэмэрт зориулсан  “Сансарын анагаах ухаан” үзэсгэлэн дээр саяхан нэвтэрч байгаа үзүүлбэрүүдийг ч үзүүлэж байна.