Орос хэлийг гадаадад дэлгэрүүлэх нь Европт амьдардаг оросын эх орон нэгтнүүдийн тэргүүн зорилтуудын нэг билээ. Мальт улсад болсон Бүс нутгийн бага хурлаас гаргасан төгсгөлийн тогтоолд ингэж заажээ. Түүнд оролцогчид 6-р сарын 6-ныг орос хэлний өдөр болгох саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэ бага хурал европын 34 улсад байгаа оросын эх орон нэгтнүүдийн холбооны зохион байгуулах зөвлөлийн төлөөлөгчдийг цуглуулж чадсан байна.