Агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн өдрийг ОУ-ын ЗХ өнөөдөр тэмдэглэж байна. Улс орны агаарын хил хязгаарыг хамгаалагчид болон тэнгэрийн соргог манаанд зогсох орчин цагийн найдвартай зэвсэг бүтээгчдийн баяр юм. Энэ баярыг 1975 оноос эхлэн 4-р сарын 2 дахь ням гаригт тэмдэглэсээр ирсэн билээ. Одоогийн байдлаар агаараас эсэргүүцэн хамгаалах цэрэг нь олон улсын үзэсгэлэн болон хээрийн сургуулийн үед өөрийн хүчин чадлаа харуулж чадсан радио локацийн станц, гадаадын ижил төрлийн зэвсгээс хол давуу дахин давтагдашгүй зенитийн пуужингаар зэвсэглэгдсэн байна.