Ливийн баруун нутгийн Мисрата хотыг хамгаалагчдаас бямба гаригт 30 босогчид алагдлаа. Засгийн газрын арми хотыг гурван талаас нь дайрсан боловч Муаммар Каддафигийн цэргүүд амжилт олсонгүй. Давшилтын үер тэднийг НАТО-гийн хүчин дайрсан байна. Хойд атлантын эвслийн онгоцууд засгийн газрын армийн 15 танкыг устгажээ. Марс-эль-Брега хотын дүүрэгт ливийн засгийн газрын цэргүүд босогчдын хоёр нисдэг тэргийг устгасан байна. Мисрата нь Триполи, Бенгази хотуудын дараа ордог ливийн 3 дахь том хот юм. Энэ хот нь тус улсын баруун нутагт Муаммар Каддафигийн хяналтаа тогтоож чадаагүй цорын ганц хот билээ. Тус улсад цэргийн сөргөлдөөн эхэлснээс хойш энэ хотын төлөө байлдаан болсоор байгаа билээ.