Японы ЗХ газар хөдлөлт болон цунамигийн үеэр амь үрэгдэгсдийн цогцсыг хайх өргөн хэмжээний ажиллагаа явуулж байна. Яг одоогийн байдлаар 12915 хүн амь үрэгдэж, 14921 хүн сураггүй алга бодсон гэж тооцогдож байна. Эрж хайх өргөн хэмжээний ажиллагаанд 22 мянган японы, 110 америкийн цэргүүд оролцож байна гэж БХЯ-ны төлөөлөгч мэдээллээ. Байгалын гамшиг болсон газар тэд усан дор болон газар дээр эрэл хайгуулын нарийн ажил явуулах юм. Мөн олон цогцсыг урсгаж далайд оруулсан байж болох юм. Цацраг идэвхит бодис алдагдаж байгаа “Фукусима-1” АЦС-ийн эргэн тойрны тусгаарлах хилийг тэд нэвтрэх ёсгүй юм. Япон улсын зүүн хойд нутагт 3-р сарын 11-нд болсон 9 баллын хүчтэй газар хөдлөлт тус улсын дайнаас хойшхи түүхэнд байгаагүй хамгийн их эвдрэл сүйтгэлтэй гамшиг болсон юм. Газар хөдлөлтөөс болж 10 метрийн өндөртэй цунами үүссэн ба “Фукусима-1” АЦС-ийн хөргөгч систем эвдэрч хэд хэдэн дэлбэрэлт болсон билээ. Үүнээс болж цацраг идэвхит бодис алдагдсан юм.