Одоогоос яг жилийн өмнө Смоленск орчимд болсон онгоцны сүйрэлд амь үрэгдэгсдийг өнөөдөр ОУ-д эмэгнэн дурсаж байна. Польшийн ерөнхийлөгчийн онгоцонд байсан 96 хүн тэр дундаа тус улсын ерөнхийлөгч Лех Качиньский амь үрэгдсэн юм. Одоогоос 70 жилийн өмнө амь үрэгдсэн мянгаад эх орон нэгтнүүдийнхээ дурсгалыг хүндэтгэхээр Смоленск мужийн Катынийн дурсгалын цогцолборт очихоор польшийн төлөөлөгчид энэ онгоцоор нисэж явсан билээ.