Буриадын нийслэл Улаан-Үүд хот орос улсын хамгийн эртний хот болж магадгүй байна. Улаан –Үүд  хотын ойролцоо эрдэмтэд эртний хүннүгийн хот нээгээд байна. Энэ хот нь 2000 жилийн настай аж. Энэхүү нээлт нь дээр үед хийгдэсэн  байсан ч гэлээ  Улаан –Үүд хотын албан ёсны баримт бичигт энэ тухай тусгагдаагүй байсаар иржээ. Харин одоо энэ тухай ярих болжээ.  Буриадын нутаг дээр хүннүгийн үеийн соёл-иргэншилийн тухай  судалгаа, шинжилгээний ажил  явагдаад бүхэл бүтэн зуун жил болж байгаа юм . Эхлээд нутгийн янз бүрийн газраас  хүннүгийн  олон зуун булш олдож байлаа. ХХ зууны тавид оны дунд үеээс зөвлөлтийн эрдэмтэд нилээд хэдэн эртний хотын олдворыг нээсэн юм. Эдгээр олдворуудын гадна байдлаас  нүүдэлчин хүннүгийнхэн хотоо төлөвлөлт сайтай барьж байсан бөгөөд тэдгээр нь тав тухтай цайз хотууд  байсан гэж  Гуннскийн нэрэмжит Олон улсын Хүннүгийн сангийн тэргүүн Олег Булутов ярьж байна: « Эдгээр нь хүннүгийн жинхэн бэхлэлтүүд, цайзууд байсан юм. Тэдгээр нь армийг хангахад их үүрэг гүйцэтгэж байсан , нөгөө Атилла хааны алдартай аянг бид түүхээс мэднэ шүү дээ. Тэр аяны цэрэг дайчдын зэвсэгийг тэд өөрсдөө хийж байжээ.  Улаан-Үүдийн ойролцоо хотхоны хувьд гэх юм бол энэ газар зөвлөлтийн  үед тусгай  хамгаалагдах  түүхэн дурсгалт газраар авсан байсан юм.  Гэхдээ харамсалтай нь үүнээс цааш гавьсангүй. Харин одооо түшмэлүүд одоогийн Буриад улсын нийслэлийг эртний хүннүгийн улсын чухал хотын нэг байж гэж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ эрхийг авахын төлөө Монгол улс ч, БНХАУ ч тэмцэж байгаа юм. Гэхдээ эдгээр орнуудад олдсон олдворууд нь төдийлөн их биш юм. Тэнд хийн олдворууд нь нүүдэлчний амьдралыг харуулсан болохоос биш Буриад улсад олдсон шиг суурин соёлыг харуулаагүй юм. Таширамд хэлхэд, буриад гэдэг нэр нь манай ард түмэн 17 р зуунд оросууд өгсөн нэр юм. Харин бид өөрсдийгөө” хүннү” гэж нэрлэдэг, өөрөөр хэлбэл ибид тэдгээр хүннүгийн үр сад юм» гэж хэлсэн. Буриад улсын нийслэлийн дэргэдэх хотын олдворууд нь буриадууд бол хүннүгийн ард түмэн, тэд суурин өндөр  соёлтой улс. Тухайлбал, хайгуулын ажлын үеээр маш их хэмжээний шавар болон гоёл чимэглэлийн зүйлс , хүрэл болон ясаар урласан зүйлүүд –олдосон гэж түүхийн ухааны доктор Баир Дошибалов ярьж байна: «Тэд шавар эдлэлийн үйлдвэрлэл явуулдаг байж. Мөн ширмийг маш сайн цутгагдаг байсан байна. Хүүнүгийн соёл- зүүн-азийн гаралтай , тиймээс тэр нь алс-дорнодын соёлтой ижил төстэй юм.Жишээ нь: хүннүгийнхний байшин барьсныг ажиглах юм бол тэд эхлээд газар ухаж дараа нь түүнийгээ дороос нь пийшин барьж халаадаг байж. Тэдгээр пийшинг Приморийн ардууд,  солонгосууд ашигладаг.  Мөн шавар эргүүлж  баар, сав хийж байсан нь ялангуяа,  Алс-Дорнодын орнуудын ард түмний дунд их тааралддаг. Эдгээр олдворууд нь хүннүгийн үед гахай болон нохой үржүүлэг сайн хөгжсөн байсныг нотлодог» гэж хэлсэн. Алдартай хүннүгийн нохойтой  одоо Буриадын нутагт таарч болно.    Эдгээр чоны ангуучид өөрийн эздийн хөсгийг даган давидаг байжээ. Харин эртний хотхон  дахин цэцэглэх аж. Гэхдээ түүхэн сэргээлтийн дараа шүү дээ. Одоо хүннүгийн түүхэн олдвор энэ газар жуулчны болон боловсрол сургалтын төсөл боловсруулж байна. Энэ тухай Олег Булутов: Хотхон байгалийн үзэсгэлэн төгөлдөр газар оршидог. Цайз –хүннүгийн үеийн амьд цайз байх болно.  Тэнд уран дархан, урчууд ажиллана. Морь , мал, хүннүгийн нохой бүгд энд байх болно» гэж хэллээ. Хотхоныг тойроод хүннүгийн наадам жил бүр зохиогдож байна. Энэ жил дөрөв дэрь удаагаа зохион явуулсан аж. Сэлэнгэ мөрөнгийн дэнжүүд  дахин бөмбөгөр цагаан гэрээр дүүрч, дэргэд нь хүмүүс галын наадам хийн хөгжицгөөнө. Талаар дүүрэн хүннүгийн хоол, хүнсний үнэр үнэртэн, дуу хөгжим цуурайтна. Мөн морь уралдан, сур харвааны тэмцээн болон үндэсний хувцасны уралдаан , ардын уламжлалт тэмцээнүүд – энэ бүгд хүххүгийн үеийн бюу одоогийн буриадуудын элэнц хуланцын амьдрлын өнгө аж. Харин хотхоны хувь заяаны хувьд гэвэл тун удахгуй түүнд НҮБ ын дэлхийн соёлын өвийн статус олгох болно.