“Цөмийн аюулгүй байдлыг зэврэхэд хүргэхгүй ” гэсэн үзэл санаан дор  дэлхийн цөмийн эрчим хүчний шилдэг шинжээчид Мэдэгдэл гаргажээ. Үүнд дэлхийд нэртэй Орос, АНУ, Герман, Франц, Украин, Энэтхэг, Өмнөд Солонгос болон бусад орнуудын  цөмийн мэргэжилтнүүд гарын үсэг зурсан бөгөөд тэдний нэр хүнд их нөлөөтэй юм шүү.Тэд олон жил шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажил туурвин, төслүүдийг боловсруулан, өөрийн болон гадаад орнуудын АЦС уудыг барьж байгуулах болон  ашиглахад гар бие оролцож ирсэн, туршлагатай хүмүүс.  Цөмийн эрчим хүчний аюулгүй байдал нь үндэсний хил хязгаарыг аль хэдийнэ давж гарсан- энэ бол гол сургамж.  Дэлхийн хамтын нийгэмлэг нь бүр 1979 онд АНУ ын Тримайл Айлендэд, 1986 онд Чернобыльд АЦС ын осол гарсаны дараа ийм шийдвэрийг  гаргаж байсан аж. Холбогдох зөвлөмжүүдийг МАГАТЭ ч гэсэн гаргаж байсан юм. Цөмийн аюулгүй байдлын Гэрээ ёсоор цөмийн станцуудын аюулгүй байдлыг хянан үзэж, дараачийн үеийн цөмийн эрчим хүчний станцыг боловсронгуй болгохыг шаардсан аж. Нөгөөтэйгүүр, шинэ осол гарлаа. Яагаал?-энэ асуултыг Мэдэгдэлийг санаачлагчид тавьж байна:   “Цөмийн аюулгүй байдлыг зэврээхгүй байх нь хүний байгалийн өөрийгөө тайвшруулдаг шинж чанартай уялдаатай юм”-ийм дүгнэлтийг шинжээчид хийн, хойш тавилгүй арга хэмжээ авахыг шаардаж байна. Тэд Цөмийн эрчим хүчний станцын ажилтнуудад илүү хатуу шаардлага тавигдах ёстой гэж үзэж байгаа аж. Тэгээд эдгээр шаардлагууд нь атомын станцуудтай бүх улс орнуудад нэгэн адил тавигдах ёстой гэнэ. Станцын удирдах ажилтнууд нь мяар нэгэн онцгой тохиолдлын үед  цаг алдалгүй хүнд, хэцүү шийдвэрүүдийг  гаргаж чаддаг байх ёстой” гэж хэллээ. Дараачийн үеийн  АЭХС ууд нь осол гарсан тохиолдолд үйлдвэрийн персонал нь шуурхай арга хэмжээ авах ямарч боломжгүй  байсан ч, АЦС өөрөө аюулгүй байдлыг хангасан байх ёстой .  Шинэ АЦС ууд нь байгалийн сүйрэл гарч болзошгүй газраас болон техногенны аюулаас зайдуу алслагдсан байх ёстой. Улс орон бүрийн  Үндэсний цөмийн аюулгүй байдлыг зохицуулах байгууллага нь цөмийн ауюлгүй байдлын талаар шийдвэр гаргахдаа бүрэн бие даасан, хараат бус байх бөгөөд байгууллагын үйл ажиллагаа нь ил тод, тайлангаа байнга тавьдаг байх ёстой. Хатуу хэлбэртэй, санаачлагатай агуулга бүхий энэхүү Мэдэгдэлийг  дэлхийн  “Цөмийн лобби ” хэрэхэн хүлээн авах бол.  “ АЦСдад  тавигддаг цөмийн аюулгүй байдлын хэвийн хэмжээг чангатгах хэрэгтэй,  олон улсын байгууллагуудын тавих хяналт мөн чангарна.  Энэ болгон нь одоо хэрэгжиж байгаа. Гэсэн хэдий ч МАГАТЭ хүртэл “Фукусима”-гаас тухайн цагт нь бүрэн мэдээлэл авч чадалгүй, зөвхөн байдлыг тааварлаж дүгнэлт хийж байсан. Шинэ технологид яаралтай шилжин орох шаардаоагтай байна. Цөмийн эрчим хүчинд шинэ үеийн үйлдвэрлэлд шилжих шаардлага аль эрт гарсан. Хамгийн сүүлийн үеийн болон хамгаалагдсан станцуудыг барьж байгуулан, үеэ өнгөрөөсөн хуучингуудыг нь  халах шаардлага урган гарч байна. Техникийг  боловсронгуй болгохоос гадна  ажиллах хэрэгтэй бөгөөд мэдээллийг нээлттэй байдал нэн шаардлагатай юм”.  Мэдэгдэл Олон улсын цөмийн агентлагийн тэргүүн Юкия Аманод хүрсэн байгаа. Энэ оны 6-р сард Венад болох  Олон улсын цөмийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын хэлэлцэх суурь асуудлын нэг болох болов уу гэж зохиогчид найдаж байна. “ Бидний  мэдлэг туршлагыг бид бүхний нэгдсэн зорилгод хүрэхийн тулд “ Цөмийн хүчтэй   ослыг дахин гаргуулахгуй байхын тулд”бид ийнхүү мэдэгдэл гаргав “гэж уг баримт бичигт дурьджээ.