Орос улс харилцаа холбооны салбарт тэргүүлж болохоор байна. Тус улсын гурван бүс нутагт шинэ үеийн гар утасны туршилтыг амжилттай явууллаа. Ийм маягийн сүлжээ дэлхийд хуруу даран тоологдох аж. Харин оросын компаниуд хамгийн шилдэг, тэргүүнийг сонгожээ. Түүгээр бид гар утасныхаа хамгийн сүүлийн мөрөөдлийг биелүүлээд зогсохгуй мөн   Интернеттэй ч холбогдоно.Та бүрэн хэмжээний уран сайхны киног хоёрхон минутын хугацаанд өөрийн гар утас руу хуулж болно гээд л бод доо. Эсвэл өөрийн төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүстэйгээ компьютерын  веб камераар телевизийн дохионы чанартай холбогдоно. Эдгээр нь дөрөв дэхь үеийн гар утасны оросын хэрэглэгчдийн хүлээн авах   хамгийн энгийн боломжууд юм. Эх орны энэ салбарын бизнес нь гадаад орнуудын ижил төрлийн бизнесийг давж гарах бүхий л бололцоотой юм. Эл –Ти-И /LTE/  сүлжээний стандарт нь одоо олон оронд туршигдаж байгаа бөгөөд түүний арилжааны төсөл нь арав хүрэхгүй юм. Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев - өндөр технологийн шүтэн бишрэгч, тэрээр түшмэлүүдэд орчин үеийн харилцаа холбооны  салбарт хамгийн шилдэг технологиудыг яаран хэрэгжүүлэхийг тэдэнд даалгажээ. Тэр өөрөө дөрөв дэхь үеийн холбооны давуу талыг аль хэдийнэ мэдэрсэн нэгэн. Хоёр улсын тэргүүн нар харуулсан туршилтын бүсийг  “Воентелеком” компани байгуулжээ. Энэ тухай “Оросын  дуу хоолойд” тус компаний ерөнхий захирал Николай тамодин ярьж байна: «Хамгийн гол бидний ололт юу вэ гэвэл LTE  гийн нилээд хэдэн үйлдвэрлэгчдээс тоног төхөөрөмж авсны дараа бид хамтдаа уйгагүй ажилласан юм. Сүлжээний салбарууд гурван хотод ажиллаж байгаа, тэнд бид туршилтын арга хэмжээг амжилттай явуулсан»гэж хэллээ. Дөрөв дэхь үеийн гар утсыг  хэрэгжүүлэх шатанд гол бэрхшээл юунд байна гэвэл , энэ нь хачин санагдах боловч, түүний шинээр гарсанд л байгаа юм. Одоогоор олон тоогоор хийх тоног төхөөрөмж үгүй, мөн тэдгээр нь амжилттай худалдагдах найдвар үгүй. Үйлдвэрлэгч компани болон харилцаа холбооны операторууд одоохондоо энэхүү төхөөрөмжийг туршиж байна: «Туршилтын бүс нь Ростов хотод  хоёр станц, Москвад гурав,  Кубинкад хоёр станц ажиллаж байв. Ийм цар хүрээ нь бидэнд олдсон төхөөрөмжийн тоо хэмжээний хирээр  байсан юм. Яагаад гэвэл энэхүү ирээдүйтэй стандарт, утасны хувьд бол тоглоом л гэсэн үг.  Одоо бид шаардалагатай төхөөрөмжийн  дараагийн хэсгийг   хүлээн авахаар бэлдэж байна. Тэгээд тус бүрд бид арван станцаар нэмхээр төлөвлөж байна. Бүрэн хэмжээний туршилтыг явуулахын тулд хэрэглэгчдийнхээ  тоог ч бас нэмэгдүүлнэ» гэж хэллээ.  Николай Тамодин: Хэрэв туршилтын ажиллагаа  амжиллтай явагдах юм бол  Холбооны яам ойрын саруудад өөр бусад хотуудад дөрөв дэхь үеийн гар утас бий болно” гэж амласан юм гэв. Түүний тооцоолсноор нэг сая хүнтэй хотод өндөр хурдтай Интернетээр хангахын тулд,  дуун холбоотой болохын тулд ердөө жил хүрэхгүй хугацаа хэрэгтэй гэнэ.