АНУ нь СДЗ- гэрээний заалтууд хэрэгжин, цөмийн зэвсгийн тухай мэдээлэл солилцоо  явагдаж буйд сэтгэл хангалуун байна.Энэ тухай Төрийн нарийн бичгийн орлогч дарга Роуз Геттемюллер мэдэгдэв. Москва Вашингтон хоёр үүнтэй холбогдох ажлыг 3-р сарын 20 нд эхэлсэн юм.  Уг баримт бичгийн дагуу    хоёр тал нь цөмийн зэвсгийн тоо хэмжээ, байршил, болон тэдгээрийн  унах хэсгийн тухай бүхий л баримт сэлтийг харилцан солилцох ёстой аж.  АНУ нь оросын мэргэжилтнүүдэд Аризоны цэргийн баазад бөмбөгдөгч онгоцоо харууллаа. Орос улс нь өөрийн тал зэвсгийг мөн үзүүлж харуулав. СДЗ энэхүү гэрээнд  өнгөрсөн оны 4-р сарын 8- нд Прага хотод Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, АНУ ерөнхийлөгч Барак Обама нар гарын үсэг зурсан юм. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард хоёр улсын парламент батласны дараа хүчин төгөлдөр болсон юм.