Японы  АЦС  дээр гарсан осолтой холбогдуулан БНХАУ  японы 12 мужаас нийлүүлдэг нилээд хэдэн төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьлаа. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Үүний өмнө БНХАУ японы таван мужаас нийлүүлдэг сүүн бүтээгдэхүүн, ногоо, жимс болон далайн гаралтай баүтээгдэхүүнийг хорьсон  юм. Эрх баригчид японоос нийлүүлж байгаа бусад хүнсний бүтээгдэхүүний  цацрагийн хяналтыг улам эрчимжүүлэхээр   шийдвэрлээд байна.