НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун “ Японы байгалийн сүйрэл нь  сургамж болон цөмийн эрчим хүчний салбарын цаашдын бодлогод тусгагдсан байх ёстой” гэж  японы “Киодо” агентлагт өгсөн ярилулагадаа онцлон тэмдэглэжээ.  Түүний ярьснаар олон улсын хамтын нийгэмлэг чернобылийн үр дагаврыг 26 жилийн турш судлаж байгаа, гэсэн хэдий ч “Фукусима-1” АЦС ын  осол нь бидэнд  анхаарлаа хандуулах багагуй хүчин зүйл байгааг харууллаа гэв. Тэрээр япон улсын байгалийн сүйрлийн үр дагаврыг арилгахад авч  буй арга хэмжээнүүдийг сайшаан үнэлэв.