«Дорнын зах» гэдэг нэртэй үзэсгэлэн-яармаг худалдаа Москвад нээгдэв. Хятад,Энэтхэг,Япон, мөн Хойд Африк, Зүүн-Өмнөд Ази, Түрк болон Ойрхи-Дорнодын улсуудаас оролцож  үзэгчдийг  дорнын урлаг-соёл, ЕС заншилтай өргөөнөөр танилцуулж байна. Арга хэмжээг зохион байгуулагчдын ярьснаар тэдний гол зорилго: бүгдийг нэгэн дээвэр дор цуглуулж, Дорнын татах увидас бүхий өвөрмөц уур амьсгалаар нийслэл хотынхныг амьсгалуулахыг зорьжээ.Үзэсгэлэнгийн нийт талбай нь зургаан хэсэгт хуваагджээ. Тухайлбал, арт бүсэд үзэгчид Дорнын уран зураг, график, уран баримал болон гоёл чимэглэлийн зүйлстэй танилцах боломжтой юм. Түүнчлэн хүнсний бүсэл орж Дорнын анхилуун хоол хүнснийг ч амталж болох юм. Үзэсгэлэн нь 4-р сарын 10-нд ажлаа өндөрлөнө.