Орост суудлын  шинэ машины худалдаа энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 77 хувиар өсөн нэмэгджээ. Lada, Renault, Chevrole, Kia, Nissan зэрэг таван загварын суудлын  машин  бусдаас илүү их эрэлт хэрэгцээтэй байна. Европын бизнесын холбооны автомашин үйлдвэрлэгчдийн хорооны тэргүүн Дэвид Томасын мэдээлснээр үйлдвэрлэлийн түргэн өсөлтийн бат бэх суурь тавигдсан байна. 2011 онд 2 сая 240 мянган машин худалдаж, 2012 онд оросын автомашины зах зээл худалдаагаа хямралаас өмнөх түвшинд хүргэж, 2 сая 800 мянган-2 сая 900 мянган машин худалдана гэж Европын бизнесийн холбоо таамаглав.