Мансууруулах бодисын хууль бүс эргэлттэй олон улсын хэмжээнд хамтран тэмцэх нь үр дүнд хүрч байна. Орос, АНУ хоёрын Тажикистан, Афганистаны мэргэжилтнүүдтэй хамтран саяхан Афганистанд явуулсан ажиллагааны үр дүнд 1400 кг героин, 300 кг хар тамхи, 4500 кг морфин зэрэг мансууруулах бодисыг устгажээ. Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын холбооны албаны захирал Виктор Иванов  Москвад хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдээлжээ. Мансууруулах бодис болон ДОХ, бусад халдварт өвчин тахал хүн төрөлхтөнд тулгарсан гол аюул сорилт боллоо. Дээрх албаны мэдээлснээр зөвхөн Орос улсад 5 сая орчим мансуурагч байгаа. Мансууруулах бодис хэрэглэсний уршгаар хэдэн арван мянган залуучууд манайд жил бүр амиа алдаж байна. Тэд гол төлөв Афганистанаас шургалан оруулсан героин хэрэглэдэг. Тус улс мансууруулах бодис нууцаар үйлдвэрлэх дэлхийн төв болсоныг Виктор Иванов тэмдэглээд «Дэлхийд үйлдвэрлэж байгаа бүх героины 95 хувь нь Афганистанд л ногдож байна. Иймээс гэмт хэргийн бүлэглэлүүд болон мансууруулах бодис тээвэрлэх зам  тус улсад төвлөрсөн. Хамгийн урт  хил Афганистаныг Тажикистантай залгадаг. Их хэмжээний мансууруулах бодисыг хоёр орны хил давуулан тээвэрлэж байна. Иймээс хүчин чармайлтаа эдгээр зам сувагт төвлөрүүлэх хэрэгтэй» гэв. Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын холбооны алба АНУ,Афганистан, Төв Азийн орнуудтай хамтран ажиллаж мансууруулах бодисын хэд хэдэг баазыг устгав. Өнгөрсөн оны 12-р сараас энэ оны 2-р сарыг дуустал дөрвөн удаа явуулсан ажиллагаа амжилттай болсон гэж Виктор Иванов мэдээлээд «2011 оны 2-р сарын 17-нд «Regulator» ажиллагаа явуулж Сори сууринд 700 кг героин,100 кг хар тамхи зэрэг мансууруулах бодисыг илрүүлэн устгаж, нэлээд олон зэр зэвсэг, хиймэл дагуулын утас, технологийн төхөөрөмжийг олж хураасан юм. 2-р сарын 22-нд Танги сууринд «Esoteric stone» ажиллагааны явцад бараг 4500 кг морфин, 55 кг героин бодисыг устгасан. Эдгээр мансууруулах бодисоор оросын залуучуудыг хордуулах байсан» гэв. Нийлүүлэх сүлжээ нь Дундад Азид, бөөнөөр худалдан авагчид нь Орост байсан. Тэдгээрийн харилцаа холбоог нарийн ажиглаж, тодорхой  зохион байгуулагчид ба лабораториудыг илрүүлэв. Хожим Афганистаны цагдаагийн хүчин  эдгээр төвийг устгав. Мансууруулах бодистой  тэмцэх АНУ-ын агентлаг, Афганистаны тусгай газрууд түүнчлэн Тажикистаны ерөнхийлөгчийн дэргэдэх мансууруулах бодист хяналт тавих агентлагийн ажилтнууд ажиллагааг амжилттай болгоход их хувь нэмэр орууллаа. Орос улсаас шуурхай мэдээлэл олгосон. Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Оросын албаныхан Афганистаны нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаанд шууд оролцоогүй. Түншүүдийн яв цав ажил Афганистаны нутаг дэвсгэрт Орос, АНУ, Афганистаны  хүчний байгууллагуудын хамтын ажиллагааны үргэлжлэл болсон. Хамтын ажиллагаа мансууруулах бодисын хууль бус эргэлтийг эсэргүүцэх Медведев, Обама нарын хоёр талын комиссын хүрээнд ажлын хэсгийн ивээл дор үргэлжилж байна.Орос, АНУ, Тажикистан, Афганистан улсууд Афганистаны героинтэй тэмцэх байнгын ажиллагаа явуулна гэж Виктор Иванов онцлов. Мансууруулах бодисын аюултай тэмцэх хүрээнд Кыргызтэй хийж буй хамтын ажиллагаа урагш ахиж байна. Мансуруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын холбооны алба болон мансууруулах бодист хяналт тавих Кыргызийн улсын алба 3-р сард Бишкекэд тусгай газар хоорондын хэлэлцээрт  гарын үсэг зуржээ. Түүнээс хойш хоёр долоо хоног өнгөрсний дараа хоёр орны эдгээр албад оросын Омск хотноо  хамтрасан ажиллагаа явуулж,олон улсын мансууруулах бодисын нэгдлийн гишүүн хэд хэдэн гэмт хэрэгтнийг баривчлав. Героин бөөнөөр нийлүүлэх сувгийг төлөвшүүлэхийг гэмт хэрэгтнүүд оролдсон аж.