Дэлхийн санхүүгийн хямралын дараа Орос улс нь амжилттай сэргэж байна. Энэ тухай шадар сайд  Сергей Иванов Майамид Олон улсын  хөгжиж буй зах зээл бага хурал дээр мэдэгдэв. Тэр америкийн бизнесүүдийг  орос  улстай  зоригтой хамтран  ажиллахыг урихын зэрэгцээ тэднийг Орос улсад нилээд ширүүхэн өрсөлдөөн хүлээж байгаа гээд, яагаад гэвэл Москва нь хүний өөрийн гэж хөрөнгө оруулагчдыг ялгаж үздэггүй гэв. Сергей Иванов 2011 онд Оросын ДНБ ний өсөлт 4,2 % өснө гэж үзэж  байгаа аж. Түүний ийм үнэлгээ нь ОУВ Сангийн  шинжээчдийн үнэлсэн дүнгээс даруухан байв. Тэд  энэ удаа өнгөрсөн 12 сард хэлж байснаасаа нэмж 4,8 % хүртэл өснө гэж үзэж байгаа юм. Ямарч тохиолдолд тэр энэ нь ЕХ ны орнуудаас илүү байгаа юм.  Хэрэв ДНБ ийг нэг хүнд ноогдуулах юм бол ,  дэлхийд эдийн засгийн үзүүлтээрээ хоёрт ороод байгаа Хятад улсаас хоёр дахин илүү байна. Америкийн бизнес элитүүд Майамид бага хурал зохион явууллаа. Энэ нь хөрөнгө оруулалтын уур амьсгалыг  дахин харьцуулж үзэхэд төдийгүй  БРИКС-ийн  орнуудын боломжийг үнэлэх гэсэн үүднээс тэр аж.  Үүнтэй холбогдуулан  Сергей Иванов тэмдэглэсэн нь өнгөрсөн жил оросын сангийн зах зээл   бусад орнуудын ижил төрлийн нэгдлүүдээс  илүү өсжээ. Оросын хөрөнгийн зах зээлийн өсөлт оросын томоохон илүү хөрөнгө бүхий  50 компаний үнэт цаасан дээр түшиглэдэг бөгөөд түүний эдийн засгийн өсөлт  22,5 хувьд хүрээд байгаа аж.  Ингэхдээ үнэт цаасны арилжааны хэмжээ зүгээр нэг сэргэсэнгүй. Тэдгээр нь 2008 оны үзүүлэлтийг давсан бөгөөд, дэлхийд нөлөөлж байна. Сергей Иванов Оросын хөрөнгө оруулалтын уур амьсгал мэдээж хэрэг тийм ч  өв тэгш биш. Гэхдээ засгийн газрын төлөвлөгөөнд  хууль зүй, татвар болон дэд бүтцийн салбарт ойрын хоёр-гурван жилд тууштай өөрчлөлт хийхээр тусгагдаад байгаа юм.   Ингэхдээ улсын  эдийн засгийн үүрэг  цаашид буурах юм. Жишээ нь: Улсын 850 гаруй компаний үнэт цаасны өргөжүүлсэн худалдаа явагдаж байна. Тэдний дотор : ВТБ, Сбербанк, Роснефть, РусГидро, Үр тарианы нэгдсэн компани болон Оросын ТЗ зэрэг орж байгаа юм.  Оросын усан онгоцны томоохон компаний үнэт цаас арилжаалагдаж байна. Тэр компани 150 орчим усан онгоцтой. Нийтдээ санхүүгийн зах зээл дээр 30 тэрбум долларын үнэт цаас тавигдаад байна гэдгийг онцлон хэллээ.  Засгийн газрын шадар сайд  Орос улс нь   ДХБ-д элсэх нь ашигтай гэж цохон тэмдэглэв. ДХБ-ын хүрээнд  харилцан ашигтай шийдвэр нь Орос  улсад төдийгүй АНУ- д худалдааны бүх асуудлууд нь  автоматаар гадаадын бизнесийн удаан хугацааны тогтвортой байдлыг хангана гэж заасан ажээ. Үүнд Сергей Иванов  Орос улс ДХБ –д ороход шийдвэрлэх  хоёр асуудал байгааг дурьдав. Нэгдүгээрт нь АНУ-ын Жексон-Веникийн ялгаварлан гадуурхсан чанартай нэмэлтийг хасах.  Гүржийн тулгамдсан асуудлыг Гаалийн байр байгуулах асуудлаар Москва нь Тбилистэй тайван ярилцах болно. Ингэхдээ эдийн засгийн бус зөвхөн улс төрийн асуудлаар гэж Оросын шадар сайд үзэж байна. «Гүржтэй манай сөргөлдөөн ДХБ-тай ямарч хамаагүй юм. Энэ нь худалдаа, аюулгүй байдал ч юм уу, өөр нэгэн зүйлээс тэс өөр юм.  Энэ бол улс төрийн тулгамдсан асуудал.  Энэ асуудлыг бид бие даан шийднэ» гэж Сергей Иванов тэмдэглэлээ. 2008 онд  Абхази, Өмнөд Осетийн  тусгаар улс  тус тус байгуулагдсаны дараа Гүрж улс нь тэр талын гүрж-оросын хилийг сэргээхээр шаардаж байгаа юм.  Одоо энэ нь Абхаз-Орос, Өмнөд-Осетийн хийлийн газар байгаа. Бүхэлдээ айлчлал нь амжилттай болсон гэж “Оросын дуу хоолойн”  АНУ-д сууж байгаа сурвалжлагчид “Киссенжер болон түншүүд” нью-йоркийн хөрөнгө-оруулалтын компаний ажилтан Томас Грхам мэдэгджээ.Чухам юу нь гол байв? «Нэгдүгээрт, оролцсон явдал их чухал байв. Хоёрдугаарт, шадар сайд оросын   эдийн засгийн байр суурийг америкчуудад тайбарласан явдал.  Бас нэгэн зүйл гэвэл оросын засгийн газар хоёр талын эдийн засгийн харилцааг байгуулахын тулд  явж байна. Энэ бол маш чухал зүйл. Нүүр нүүрээ харсан, өндөр албан тушаалтнуудын байнгын уулзалтууд нь их чухал юм.  Ийм арга хэмжээнүүд нь улс орнуудын хооронд хэлхээ холбоо тогтооход их тустай юм. Одоо байгаа  харилцаа нь төдийлөн урт удаан  холбоотой байх найдвар төрүүлэхгүй байна» гэж Томас Грхам хэллээ.